Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

315 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл утга агуулга байхгүй бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4 дэх заалтын “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох”, Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “мэргэжлээрээ гурваас доошгүй жил ажилласан” гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалтай зөрчилдөөгүй байна.” гэжээ. Зургаа. Хуралдаан бэлтгэх явцад Монгол Улсын Ерөнхий прокурорын газар болон Монголын өмгөөлөгчдийн холбооноос тайлбар авсан болно. ҮНДЭСЛЭЛ: 1. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 02 дугаар тогтоолд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 06 дугаар дүгнэлтийг хэлэлцэж хэсэгчлэн хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурал 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад “... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, ... болон хууль зүйн чиглэлээр багшлах, судалгааны ажил эрхлэхийг;” гэсэн хэсэг нэмж Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “... мэргэжлээрээ ажилласан ...” гэснийг тодотгосон нь Үндсэн хуулийн маргаан бүхий зөрчлийг арилгасан гэж үзэх үндэслэлгүй байна гэж заасан. 2. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэгт хуульчийн мэргэжлийн дадлагад хамаарах ажил, албан тушаалыг хуульчилсан нь хуульд заасан тодорхой болзол, шалгуурыг хангасан иргэн хуульчийн шалгалтад орох эрх үүсэхтэй холбоотой харилцааг зохицуулсан хэм хэмжээ гэж үзэхээр байх тул Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4 дэх заалтын “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох ... эрхтэй.” гэснийг, Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “... хууль зүйн дээд боловсролтой, гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан … иргэнийг бусад шүүхийн шүүгчээр томилж болно.” гэснийг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг удирдлага болгон

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5