Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

312 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл тооцогдох ямар нэгэн зохицуулалт байхгүй болно. Мэдээлэлд дурдсан Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “ ... гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан ...” гэснийг зөрчсөн асуудал Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дээрх хэсэгт байхгүй байна. 2. Хуульч нь шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх шүүхэд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалан шүүн таслах ажиллагаанд оролцож, бусдад хууль зүйн туслалцаа үзүүлж, хүний эрхийг хангах баталгаа болохын хувьд түүний мэргэжлийн үйл ажиллагааны төрлийг тодорхойлох нь төрийн үүрэг юм. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4 дэх заалтын “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, ...” гэснийг зөрчсөн гэсэн нь үндэслэлгүй бөгөөд харин ч ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг баталгаажуулж өгсөн гэж үзэж байна. Дээр дурдсаныг үндэслэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 4, Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсгийг зөрчөөгүй гэсэн тайлбарыг үүгээр Танд уламжилж байна.” гэсэн байх ба Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн тухай асуудалд холбогдуулан тайлбар гаргаагүй байна. Гурав. Монгол Улсын дээд шүүхээс Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: “Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “мэргэжлийн дадлага” гэсэн нэр томьёо хэрэглэж, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан Хуульчийн мэргэжлийн дадлага гэдэгт дараах ажил, албан тушаал хамаарна:” гээд тодорхой ажил, албан тушаалыг нэрлэн зааж, тоочин бичих байдлаар хуульчилсан зэрэг нь хэтэрхий явцуу утгаар ойлгогдож байгаа юм. Мөн хуулийн 11.2 дахь хэсгийн 11.1 дэх хэсгийг ишилсэн заалт нь хуулийн 9.1 дэх хэсгийн “мэргэжлийн дадлага” гэдэгтэй адил утгаар хэрэглэгдэхээр байна. Харин тодорхой ажлыг эрхлэн гүйцэтгэхэд шаардагдах мэдлэг, чадвар, дадлага, туршлагын цогц нь “мэргэжил” гэдэгт хамаарахаар байх тул “мэргэжлийн дадлага” гэсэн нэр томьёо хэрэглэсэн нь тохиромжгүй, дээрх хуульд заасантай адилтгах ажил, албан тушаалд

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5