Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

307 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 2005 онд Ашигт малтмал газрын тосны Хэрэг эрхлэх газар нь тусгай зөвшөөрөл эзэмшигч “Монголын Алт” ХХК-тай Засгийн газрын 1997 оны 234 дүгээр тогтоолоор баталсан журмын дагуу “Улсын төсвийн хөрөнгөөр хийсэн хайгуулын ажлын зардлыг нөхөн төлөх” №ХАЗ-2005/06/149 дугаар гэрээг байгуулан, 2005-2006 онуудад төсөвт 714,760 ам.доллар төлж, 2006/07 дугаар актаар баталгаажуулсан байна. ...” гэж тэмдэглэсэн байх ба холбогдох бусад бичиг баримтыг ирүүлсэн байна. ҮНДЭСЛЭЛ: 1. “Цагаан суварга”-ын ордод улсын төсвийн хөрөнгөөс зарцуулсан нийт хөрөнгийг Засгийн газраас 1997 онд баталсан аргачлалаар тооцон “Монголын Алт” ХХК төрд нөхөн төлсөн болох нь Ашигт малтмал, газрын тосны Хэрэг эрхлэх газар болон “Монголын Алт” ХХК хооронд байгуулсан 2005 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн Улсын төсвөөс хайгуулын ажилд гаргасан зардлыг нөхөн төлөх тухай №ХАЗ/2005/06/149 дугаар гэрээ, “Улсын төсвийн хөрөнгөөр хийсэн геологи хайгуулын ажлын зардал нөхөн төлөх гэрээ дүгнэсэн тухай акт”-аар нотлогдож байна. 2. Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэгт “Улсын төсвийн оролцоогүйгээр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг эзэмшигчийн тухайн ордод оруулсан хөрөнгийн 34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг төр эзэмшиж болох бөгөөд уг хэмжээг төрөөс оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан орд ашиглах гэрээгээр тодорхойлно. Уг гэрээгээр тогтоосон төрийн эзэмшлийн хувь, хэмжээг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр орлуулж болно.” гэж заасны дагуу Монгол Улсын Их Хурлын 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн тухай” 54 дүгээр тогтоолд “Цагаан суварга”-ын ордод төр хувь эзэмших шаардлагагүй гэж шийдвэрлэсэн нь Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлд заасан Монгол Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхэд хамаарч байна. 3. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4, 5.5 дахь хэсэг нь Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг, Зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчөөгүй гэж үзэн 07 дугаар дүгнэлт гаргасан байх бөгөөд уг шийдвэр хүчин төгөлдөр байгаа тул Улсын Их Хурлын 2014 оны 54 дүгээр

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5