Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

308 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл тогтоол нь Үндсэн хуульд нийцсэн Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох зүйл, заалтад үндэслэсэн байна. Иймд Монгол Улсын Их Хурлын 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн тухай” 54 дүгээр тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8 дахь заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг удирдлага болгон МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ НЬ: 1. Монгол Улсын Их Хурлын 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн тухай” 54 дүгээр тогтоол Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... шударга ёс, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна.”, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8 дахь заалтад “хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн биелэлтийг хянан шалгах;” гэснийг зөрчөөгүй байна. 2. Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай. ДАРГАЛАГЧ Ж.АМАРСАНАА ГИШҮҮД Н.ЖАНЦАН Ш.ЦОГТОО Д.СУГАР Д.НАРАНЧИМЭГ

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5