306 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Цагаан суваргын ордын тухайд төр өнөөг хүртэл өмчлөх эрхээ хэрэгжүүлсээр байгаа бөгөөд аливаа байдлаар өмчлөх эрх нь хязгаарлагдаагүй, энэ орд ард түмний мэдлээс гараагүй. Ашигт малтмалын газар, Уул уурхайн яамны хамтарсан ажлын хэсэг болох Эрдэс баялаг мэргэжлийн зөвлөлийн 2013 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн өргөтгөсөн хурлаар Цагаан суваргын зэсмолибдений ордын нарийвчилсан Техник эдийн засгийн үндэслэлийг хэлэлцэж баталсан билээ. Уг нарийвчилсан Техник эдийн засгийн үндэслэлд тусгагдсан өртөг, зардлын үзүүлэлт, тоо мэдээлэлд үндэслэн нэг тонн зэсийн үнэ 6600 ам.доллар байх үеийн төслөөс хүртэх эдийн засгийн шууд үр ашиг, өгөөжийг тооцоолсон. Тооцооноос үзэхэд төслийн нийт 17 жилийн хугацаанд Цагаан суваргын төслөөс төрд очих шууд үр өгөөж 2.6 тэрбум доллар буюу 60 орчим хувийг эзэлнэ. Өөрөөр хэлбэл төр нь Цагаан суваргын төсөлд ямар ч хөрөнгө оруулалт хийхгүйгээр татвар, хураамж хэлбэрээр төслийн нийт хугацаанд 2.6 тэрбум долларын шууд үр өгөөж хүртэнэ. Иймээс Улсын Их Хурлын Ашигт малтмалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.7 дахь заалтаар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд Цагаан суваргын ордод хөрөнгө оруулалт хийхгүй, хувь эзэмших шаардлагагүй хэмээн шийдвэрлэсэн 2014 оны 54 дүгээр тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал, зарчим, Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.4, 5.5 дахь хэсэгт нийцсэн бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг, 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8 дахь заалтыг зөрчөөгүй тул нэр бүхий иргэний гаргасан мэдээлэлд дурдсан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье.” гэжээ. Дөрөв. Ашигт малтмалын ерөнхий газраас Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: “... Улсын төсвийн хөрөнгөөр хийсэн эрэл-үнэлгээ, урьдчилсан хайгуул, нарийвчилсан хайгуул гэсэн гурван үе шатны геологихайгуулын судалгааны ажлаар Цагаан суваргын зэс-молибденийн ордыг нээсэн бөгөөд тус ордын Сэрвэн сухайтын хэсэгт нөөцийг тооцож, 1984 онд Улсын ашигт малтмалын нөөцийн комисс нөөцийг хүлээн авсан байна.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5