305 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Дээр дурдсаныг үндэслэн “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн тухай” Улсын Их Хурлын 2014 оны 54 дүгээр тогтоолын “Цагаан суварга”-ын ордод төр хувь эзэмших шаардлагагүй гэж үзсүгэй.” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг; Зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг; Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8/ дахь заалт; Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчөөгүй байна.” гэжээ. Гурав. “Монголын Алт” ХХК Үндсэн хуулийн цэцэд дараах агуулга бүхий тайлбар ирүүлжээ: “Монголын Алт” компани нь өмнө хийгдсэн геологи хайгуулын ажлын бүх тайлан, материал, судалгааны ажилд дүн шинжилгээ хийхэд урьд хийгдсэн ажлуудад дараах дутагдал зөрчлүүд илэрч, хайгуулын ажлын тайлан, материал, судалгааны ажлыг үндэслэн төсөл хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалт татах, санхүүжилт олох ямар ч боломжгүй бодит нөхцөл байдал байсан учраас дахин хайгуул хийх зайлшгүй шаардлага гарсан билээ. Цагаан суваргын ордод хийгдсэн хайгуулын ажлыг дор дурдсан үндэслэлээр 100 хувь хувийн хөрөнгөөр гүйцэтгэсэн бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэгт хамрагдах бүрэн үндэслэлтэй. Тухайлбал: - Өмнө дурдсанчлан тус ордод улсын төсвийн хөрөнгөөр хийсэн геологи хайгуулын ажлын зардлыг 100 хувь улсад эргүүлэн төлсөн. - Уг ордын талбайд 2001-2008 онуудад нийт 8 тэрбум 336 сая 637 мянга 652 төгрөгийн өртөг бүхий нарийвчилсан хайгуулын ажлыг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэж, тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцэж 21-01 дугаар бүхий дүгнэлт гарсан ба Ашигт малтмалын газрын даргын 2009 оны 397 дугаар тушаалаар Цагаан суваргын ордын нөөцийг ашигт малтмалын нөөцийн улсын нэгдсэн тоо бүртгэлд бүртгэхээр шийдвэрлэсэн. - Мөн түүнчлэн Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2013 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаар Цагаан суваргын зэс-молбиденийн ордыг ил аргаар олборлож, флотаци технологиор баяжуулах Техник, эдийн засгийн үндэслэлийг хэлэлцэж баталсан. Үндсэн хуульд зааснаар газрын хэвлий, түүний баялаг бол ямагт төрийн өмч байх тул түүнийг Монгол Улсын аж ахуйн нэгж байгууллагуудын эзэмшил, ашиглалтад шилжүүлдэг бөгөөд тэдгээрийн өмчид өгдөггүй.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5