304 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл олгогдсон талбайд хөрөнгө оруулж, ашигт малтмалыг эрэх, хайх, олборлох, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулсны үр дүнд бий болсон хөрөнгө, түүний үр ашгийг хүртэх, дөрөвдүгээрт, энэхүү үйл ажиллагааны аль ч шатанд тусгай зөвшөөрөл эзэмшигч компанид хөрөнгө оруулах замаар ногдол ашиг хүртэх 4 өөр асуудал байна. Иймээс нөөц нь тогтоогдсон “Цагаан суварга”-ын ордыг ашиглах шатанд тусгай зөвшөөрөл эзэмшигч компанид хөрөнгө оруулалт хийх шаардлагагүй гэж үзсэн нь газрын хэвлий, түүний баялаг ард түмний мэдэлд байх онцгой эрхийг хөндөөгүй. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн тухай” Улсын Их Хурлын 54 дүгээр тогтоолыг олонхийн саналаар баталсан. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу ард түмэн өөрсдийн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа дамжуулан өмчлөх эрхээ шууд бусаар хэрэгжүүлж байгаагийн нэгэн илрэл юм. Байгаль хамгаалах тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу Тусгай зөвшөөрөл эзэмшигч компани байгалийн баялаг ашигласан газар, орчныг засаж сайжруулах, тохижуулах арга хэмжээг авч хэрэгжүүлдгээс гадна иргэд, аж ахуйн нэгж байгууллага, төрийн захиргааны байгууллага, бүх шатны Засаг дарга, мэргэжлийн хяналтын байгууллага байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээхэд хяналт тавьдаг. Төрийн захиргааны төв болон захиргааны байгууллагууд өөрийн бүрэн эрхийн хүрээнд нийтийн зориулалттай өмчийн ашиглалт, эзэмшил, хамгаалалтад хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах, шаардлагатай тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох зэргээр хариуцлага хүлээлгэдэг. Ийнхүү Үндсэн хууль, бусад хуулиар нийтийн зориулалтаар ашиглахаар хуульчилсан ард түмний өмчийг төр өөрийн байгууллагуудаар дамжуулан хамгаалж байгаа учраас нийтийн өмч эзэнгүйдсэн гэж үзэх үндэслэлгүй юм. 3. Улсын Их Хурал нь нэг талаас Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон хууль тогтоох бүрэн эрхийнхээ хүрээнд “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн тухай” асуудлыг бодлогын түвшинд онцгойлон авч үзэж, түүнийг шийдвэрлэх, нөгөө талаас хянан шалгах бүрэн эрхийнхээ хүрээнд “Цагаан суварга”-ын ордын хайгуулын зардалтай холбогдсон асуудлыг хянан үзэх нь тус тусдаа бие даасан үйл ажиллагаа юм.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5