303 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл ашиглах, захиран зарцуулах эрхтэй, энэхүү эрхээ бусад этгээдэд шилжүүлэхийг хүлээн зөвшөөрсөн, хоёрдугаарт, тодорхой ордод хайгуул хийж, нөөцийг нь тогтооход улсын төсвөөс тодорхой хөрөнгө гаргах эсэх хөрөнгө гаргасан тохиолдолд түүнийг нөхөн төлүүлэх эсэх, гуравдугаарт, нөөцийг нь тогтоосон ордыг тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хамтран ашиглах эсэх, хамтарсан тохиолдолд ямар хэмжээний хөрөнгө оруулалт хийж, хувьцаа эзэмшихийг сонгох хувилбартайгаар тогтоожээ. Цагаан суваргын ордын хувьд 1965-1967 онуудад эрэл үнэлгээний ажил, 1974-1977 онуудад урьдчилсан хайгуул, 1980-1982 онуудад нарийвчилсан хайгуулын ажил хийгдсэн, эдгээр ажлуудад улсын төсвийн хөрөнгөөс нийт 15.77 сая төгрөгийг зарцуулсан байх бөгөөд уг зардлыг тусгай зөвшөөрөл эзэмшигч “Монголын Алт” ХХК нь гэрээний дагуу Засгийн газраас 1997 онд баталсан аргачлалаар тооцон 2005 онд 714,760 ам.долларыг төрд нөхөн төлжээ. Ийнхүү хайгуулын зардлын нөхөн төлбөрийг төр хүлээн авснаар хайгуулын шатан дахь төрийн оролцоо дуусгавар болсон учраас уг ордыг үнэгүйдүүлэх замаар хувийн өмчлөлд шилжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй юм. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлд зааснаар Улсын Их Хурал эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийг тогтоож, уул уурхайн талаарх төрийн бодлогыг тодорхойлох, төсөв захиран зарцуулах онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд зэс-молибдены “Цагаан суварга”-ын ордод төр хувь эзэмших эсэх асуудлыг хэлэлцэж, геологи хайгуулын ажилд улсын төсвөөс гаргасан зардлыг бүрэн төлсөн, Засгийн газрын бонд гаргах замаар уг ордод төрийн эзэмших 34 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалтыг тусгай зөвшөөрөл эзэмшигч компанид оруулах нь төсөвт ачаалал өгч, өрийн хэмжээг нэмэгдүүлнэ гэж үзэн уг ордод төр хувь эзэмших шаардлагагүй гэсэн шийдвэрийг гаргасан. 2. Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 3 дахь хэсгийг Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Иргэний хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэг, 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэг, 101 дүгээр зүйлийн 101.1, 101.6 дахь хэсэгтэй уялдуулан авч үзвэл нэгдүгээрт, газрын хэвлийд байгалийн байдлаараа байж, газартай салшгүй хэлбэрээр оршиж байгаа, нөөц нь тогтоогдоогүй байгаа баялаг нь ард түмний өмч байх, хоёрдугаарт, аж ахуй эрхлэгч буюу ашигт малтмалын лиценз эзэмшигч этгээдэд хууль тогтоомжийн дагуу газар, түүний хэвлийг эзэмшиж, ашиглах эрхтэй, гуравдугаарт,
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5