Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

302 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл нэн даруй засуулан ядахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг хувийн өмчит хуулийн этгээдтэй хамтран ашиглавал төрийн оролцооны хэмжээ 50 хүртэл хувьтай байж болох ...” гэснийг удирдлага болгох замаар ашигт малтмалын нөөцөө ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байлгахын оронд бүр эсрэгээр “Цагаан суварга”-ын ордод төр хувь эзэмших шаардлагагүй гэж үзсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “... шударга ёс, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж заасныг ноцтой зөрчсөн байна. Ийнхүү Монгол Улсын Их Хурлын “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн тухай” 2014 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 54 дүгээр тогтоол нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Зургадугаар зүйлийн 1 дэх хэсэг, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8 дахь заалтыг тус тус ноцтой зөрчсөн байх тул хүчингүй болгуулахаар Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйл, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан Үндсэн хуулийн цэцэд энэхүү мэдээллийг гаргав.” гэжээ. Хоёр. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат Үндсэн хуулийн цэцэд дараах агуулга бүхий тайлбар ирүүлжээ: “1. Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн өмчийн өмчлөгч нь бүх ард түмнийг төлөөлөн Улсын Их Хурал байх бөгөөд Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасны дагуу хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор нийтийн зориулалттай өмчлөлийн зүйлийг эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхтэй байна. Үүнтэй уялдуулан Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэг, мөн зүйлийн 5.4 дэх хэсэг, мөн зүйлийн 5.5 дахь хэсэгт төр өмчлөгчийн хувьд хуульд заасан нөхцөл, шаардлага, журмын дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрхийг бусад этгээдэд олгох, түүнчлэн улсын төсвийн хөрөнгөөр болон улсын төсвийн оролцоогүйгээр эрэл хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон ордыг хамтран ашиглах төрийн оролцооны хэмжээг 50 хүртэл, 34 хүртэлх хувьтай байж болохоор ялгамжтай тогтоосон байна. Дээрх зохицуулалтуудаас үзэхэд нэгдүгээрт, Улсын Их Хурал нь ард түмний нэрийн өмнөөс газрын хэвлий дэх баялгийг эзэмших,

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5