Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

301 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хэмжээг 34 хувиар тогтоохоор тусгажээ. Тогтоолын төсөлд удирдлага болгосон Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэгт “Улсын төсвийн оролцоогүйгээр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг эзэмшигчийн тухайн ордод оруулсан хөрөнгийн 34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг төр эзэмшиж болох ...” гэж заажээ. Гэтэл Монгол Улсын Дорноговь аймгийн Мандах сумын нутагт орших зэс молибдений “Цагаан суварга”-ын орд нь ашигт малтмалын асар их баялаг нөөцтэй (Улсын бүртгэлд 250,4 сая тн хүдэр; 0,643 хувийн агуулга бүхий 1,6 сая тн зэс; 0,026 хувийн агуулга бүхий 66,167 тн молибден; 0,044 г/тн агуулга бүхий 11,127 тн алттай хэмээн бүртгэгджээ.) улмаас тус улсын эдийн засагт төдийгүй Монгол Улсын иргэн бүрийн амьдралд онцгой чухал ач холбогдолтой учир Улсын Их Хурлын 2007 оны 27 дугаар тогтоолоор стратегийн ач холбогдол бүхий ордод хамааруулжээ. Энэхүү ордод улсын төсвийн хөрөнгөөр 19651967 онд эрэл үнэлгээний ажил, 1974-1977 онд урьдчилсан хайгуул, 1980-1982 онд нарийвчилсан хайгуулын ажил тус тус хийгджээ. Ийнхүү “Цагаан суварга”-ын ордын эрэл хайгуулын ажлыг өнгөрсөн зууны жар, дал, наяад оны үед удаа дараа улсын хөрөнгөөр гүйцэтгэж, нарийвчлан тогтоосон байхад Засгийн газраас 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн өмнө дурдсан тогтоолын төсөлд Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсгийг удирдлага болгон улсын төсвийн оролцоогүйгээр хайгуул хийсэн мэт болгон хувиргажээ. Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар өмнө дурдсан тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэж хэлэлцэхдээ Засгийн газрын өмнө дурдсан хууль бус ажиллагааг шийдвэртэй таслан зогсоохын оронд улам өөгшүүлэн лавшруулж, тус Байнгын хорооны гишүүдийн олонхийн саналаар Цагаан суваргын ордод төр хувь эзэмших шаардлагагүй гэсэн агуулгаар тогтоолын төслийг өөрчлөх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд оруулжээ. Эдгээр нь Улсын Их Хурал “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” тогтоолын төслийг хэлэлцэн батлахдаа Улсын Их Хурал хуулийн биелэлтэд хяналт тавьж байх талаар Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8 дахь заалтад заасан онцгой бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй болохыг нотлон харуулж байна. 3. Хууль санаачлагч Засгийн газрын өргөн мэдүүлсэн өмнө дурдсан Улсын Их Хурлын тогтоолын төслийн алдаа завхралыг

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5