Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

293 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл зөрчсөн шийдвэрийг өөрөө хүчингүй болгох эрх зүйн үндэслэлгүй болгож байна. Хэдийгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1761 дугаар зүйлийн 1761.1, 1761.2 дахь хэсэг, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэг нь хүчин төгөлдөр үйлчилсээр байгаа боловч Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт “Хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийнх байна. ...” гэсэн тул аливаа гомдлыг хэлэлцэх нийт шүүгчдийн хуралдаан гэж байхгүй гэж тайлбарлаж байна. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1761 дугаар зүйлийн 1761.1, 1761.2 дахь хэсгийг Үндсэн хуулийн бус замаар тайлбарлаж, Үндсэн хууль зөрчиж байгаа явдал мөн боловч, хамгийн гол нь Улсын Их Хурал “нийт шүүгчдийн хуралдаанаар гомдлыг хэлэлцэх” эрх зүйн үндэслэлийг байхгүй болгож байгаа нь Үндсэн хууль зөрчсөн ноцтой үйл явдал юм. Иймд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт “Хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийнх байна. ...” гэж хуульчилсан нь Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд ... Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно. ...” гэснийг зөрчсөн болохыг тогтоож өгнө үү.” гэжээ. Хоёр. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: “1. Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.” гэж заасан. Энэ дагуу Монгол Улсын шүүхийн тухай хуулийг Улсын Их Хурлаас батлан гаргасан бөгөөд ингэхдээ шүүхийн зохион байгуулалт эрх зүйн байдлыг илүү тодорхой болгосон. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт “Шүүхийн үндсэн тогтолцоо нь Улсын дээд шүүх /хяналтын шатны шүүх/, аймаг, нийслэлийн шүүх /давж заалдах шатны шүүх/, сум буюу сум дундын, дүүргийн шүүх /анхан шатны шүүх/-ээс бүрдэнэ.”, 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт “Улсын дээд шүүх нь Монгол Улсын шүүхийн дээд байгууллага бөгөөд хяналтын шатны шүүх мөн.” гэж тус тус заасан. Анхан, давж заалдах шатны шүүхүүд дагнасан байдлаар

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5