Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

292 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Нэг. Иргэн Б.Баярсайхан, Д.Эрдэнэчимэг нар Үндсэн хуулийн цэцэд хандаж дараах агуулга бүхий мэдээлэл ирүүлжээ: “Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд ... Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно. ...” гэж заасан байна. Улсын дээд шүүх хяналтын журмаар хэрэг, маргааныг шийдвэрлэх бөгөөд ийнхүү шийдвэрлэхдээ хуулийг Үндсэн хуулийн бус аргаар тайлбарласан, буруу хэрэглэсэн, ноцтой зөрчсөн зэрэг алдаа гаргасан бол өөрийнхөө шийдвэрээ өөрөө засах боломжийг бий болгох, шүүх ямар ч тохиолдолд аливаа алдаагүй шийдвэр гаргах ёстой гэсэн үзэл баримтлалаар Үндсэн хуульд дээрх заалтыг тусгаж өгсөн билээ. Үндсэн хуулийн энэ үзэл санааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар нарийвчлан зохицуулахдаа аливаа хэрэг маргааныг хяналтын журмаар 5 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянаж шийдвэрлэх, ийнхүү хяналтын журмаар хэрэг шийдвэрлэхдээ шүүгч нар хууль зөрчсөн бол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар дахин хэлэлцэж шийдвэрлэхээр тогтоосон билээ. Тодруулбал, Улсын дээд шүүх өөрийн хуульд харшилсан шийдвэрийг өөрөө хүчингүй болгох Үндсэн хуулийн заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1761 дугаар зүйлийн 1761.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 176.2-т заасан тогтоолыг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хууль зөрчсөн үндэслэлээр Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргаж болно.”, мөн зүйлийн 1761.2 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч гомдлыг үндэслэлтэй гэж үзвэл энэ хуулийн 174.1-д заасан хугацаанд дүгнэлт гаргаж, уг хэргийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцүүлнэ. ...” гэж нарийвчлан зохицуулж өгсөн юм. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт “Хяналтын журмаар гомдол гаргах, түүнийг шийдвэрлэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172-178 дугаар зүйлд заасан журмыг баримтална.” гэж заасан учир захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн тогтоолд мөн адил журмаар гомдол гаргах боломжтой болно. Монгол Улсын Их Хурал Монгол Улсын шүүхийн тухай хуулийг шинэчлэн батлахдаа шүүхийн тухай хууль дахь энэ зохицуулалтыг байхгүй болгож, ингэснээр ялангуяа Улсын дээд шүүх өөрийн хууль

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5