Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

294 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл зохион байгуулагдсан бөгөөд үүнтэй уялдаж нийцүүлэн Улсын дээд шүүх танхимын зохион байгуулалттай болсон. Иргэдийн мэдээлэлд дурдсан Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан нь хэрэг, маргааныг дээрх 3 шатнаас гадна дөрөв дэх шатаар шийддэг байдлыг бий болгож байгаа юм. 2. Дэлхийн бусад улс орнуудад Дээд шүүхийн бүх шүүгчдийн хурал хийдэг тохиолдол байдаг бөгөөд энэ нь гагцхүү Дээд шүүх Үндсэн хуулийн шүүх хоёр нь нэг байгаа улс орнуудад ийм загвар байдаг бөгөөд манай улсад Дээд шүүх, Үндсэн хуулийн цэц хоёр тусдаа байх тул Улсын дээд шүүхэд хэрэг, маргааныг шийдвэрлэх 2 шат байх шаардлагагүй гэж үзсэн. 3. Монгол Улсын Их Хурлаас 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулсан. Уг өөрчлөлтөөр хяналтын шатны шүүхийн тогтоолд үг, үсэг, тооны зэрэг техникийн шинжтэй алдаа гарсан бол танхимын шүүх бүрэлдэхүүн хуралдаж, залруулга хийнэ гэж заасан. Дээр дурдсаныг үндэслэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсгийн “Хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийнх байна. ...” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчөөгүй.” гэсэн байна. Гурав. Үндсэн хуулийн цэц 2015 оны 5 дугаар сарын 13ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа энэхүү маргааныг хэлэлцэж 06 дугаар дүгнэлт гаргасан байна. Уг дүгнэлтийн үндэслэл хэсэгт: “1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1761 дугаар зүйл, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 347 дугаар зүйлд хяналтын журмаар буюу Улсын дээд шүүхийн аль нэг танхимын 5 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хуралдаанаас гаргасан шийдвэр хуульд харшилсан гэж үзвэл Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид прокурор эсэргүүцэл бичих, иргэн гомдол гаргах журмыг нарийвчлан зохицуулсан зүйл, заалт хүчин төгөлдөр хэвээр байна. Мөн Монгол Улсын Их Хурлаас 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулсан. Уг нэмэлтээр хяналтын шатны шүүхийн тогтоолд үг, үсэг, тооны зэрэг техникийн шинжтэй алдаа гарсан бол танхимын шүүх бүрэлдэхүүн хуралдаж,

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5