Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

285 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл тусдаа байх тул Улсын дээд шүүхэд хэрэг, маргааныг шийдвэрлэх 2 шат байх шаардлагагүй гэж үзсэн. 3. Монгол Улсын Их Хурлаас 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулсан. Уг өөрчлөлтөөр хяналтын шатны шүүхийн тогтоолд үг, үсэг, тооны зэрэг техникийн шинжтэй алдаа гарсан бол танхимын шүүх бүрэлдэхүүн хуралдаж, залруулга хийнэ гэж заасан. Дээр дурдсаныг үндэслэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсгийн “Хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийнх байна. ...” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчөөгүй.” гэсэн байна. ҮНДЭСЛЭЛ: 1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1761 дугаар зүйл, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 347 дугаар зүйлд хяналтын журмаар буюу Улсын дээд шүүхийн аль нэг танхимын 5 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хуралдаанаас гаргасан шийдвэр хуульд харшилсан гэж үзвэл Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид прокурор эсэргүүцэл бичих, иргэн гомдол гаргах журмыг нарийвчлан зохицуулсан зүйл, заалт хүчин төгөлдөр хэвээр байна. Мөн Монгол Улсын Их Хурлаас 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулсан. Уг нэмэлтээр хяналтын шатны шүүхийн тогтоолд үг, үсэг, тооны зэрэг техникийн шинжтэй алдаа гарсан бол танхимын шүүх бүрэлдэхүүн хуралдаж, залруулга хийж болох талаар зохицуулжээ. 2. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд ... Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно. ...” гэж зааснаар Улсын дээд шүүхийн шийдвэр эцсийнх байх ба хэрэв хуульд харшилсан шийдвэр гаргавал шийдвэрээ дахин хянаж Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгох боломж бий болгосон үзэл санааг илэрхийлсэн болно. 3. Монгол Улсын шүүхийн тухай хуульд Улсын дээд шүүх шийдвэрээ өөрөө хэрхэн хүчингүй болгох талаарх зохицуулалтыг

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5