Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

286 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл тусгаагүй байна. Үүний улмаас уг хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт “Хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийнх байна. Хяналтын шатны шүүхийн тогтоолд үг, үсэг, тооны зэрэг техникийн шинжтэй алдаа гарсан бол танхимын шүүх бүрэлдэхүүн хуралдаж, залруулга хийж болно.” гэж зааснаар Улсын дээд шүүхийн танхимын шийдвэрийг дахин хянаж хуульд харшилсан эсэхийг тогтоох, хүчингүй болгох боломжгүйд хүрч, Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “... Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно.” гэсэн заалт хэрэгжих үндэслэлгүй болсон байх ба улмаар процессын болон материаллаг хууль хоорондын зөрчлийг бий болгосон байна. Иймд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт “Хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийнх байна. ...” гэж заасан нь Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийн Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх, Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгох тухай заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйл, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг удирдлага болгон МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ НЬ: 1. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсгийн “Хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийнх байна. ...” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд ... Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно. ...” гэснийг зөрчсөн байна. 2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсгийн “Хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийнх байна. ...” гэсэн заалтыг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5