284 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1761 дугаар зүйлийн 1761.1, 1761.2 дахь хэсгийг Үндсэн хуулийн бус замаар тайлбарлаж, Үндсэн хууль зөрчиж байгаа явдал мөн боловч, хамгийн гол нь Улсын Их Хурал “нийт шүүгчдийн хуралдаанаар гомдлыг хэлэлцэх” эрх зүйн үндэслэлийг байхгүй болгож байгаа нь Үндсэн хууль зөрчсөн ноцтой үйл явдал юм. Иймд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт “Хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийнх байна” гэж хуульчилсан нь Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд ... Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно. ...” гэснийг зөрчсөн болохыг тогтоож өгнө үү.” гэжээ. Хоёр. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин дараах агуулга бүхий тайлбарыг Үндсэн хуулийн цэцэд ирүүлжээ. Үүнд: 1. Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.” гэж заасан. Энэ дагуу Монгол Улсын шүүхийн тухай хуулийг Улсын Их Хурлаас батлан гаргасан бөгөөд ингэхдээ шүүхийн зохион байгуулалт эрх зүйн байдлыг илүү тодорхой болгосон. Шүүхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт “ Шүүхийн үндсэн тогтолцоо нь Улсын дээд шүүх /хяналтын шатны шүүх/, аймаг, нийслэлийн шүүх /давж заалдах шатны шүүх/, сум буюу сум дундын, дүүргийн шүүх /анхан шатны шүүх/-ээс бүрдэнэ.” гэж, 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт “Улсын дээд шүүх нь Монгол Улсын шүүхийн дээд байгууллага бөгөөд хяналтын шатны шүүх мөн.” гэж тус тус заасан. Анхан, давж заалдах шатны шүүхүүд дагнасан байдлаар зохион байгуулагдсан бөгөөд үүнтэй уялдаж нийцүүлэн Улсын дээд шүүх танхимын зохион байгуулалттай болсон. Иргэдийн мэдээлэлд дурдсан Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан нь хэрэг, маргааныг дээрх 3 шатнаас гадна дөрөв дэх шатаар шийддэг байдлыг бий болгож байгаа юм. 2. Дэлхийн бусад улс орнуудад Дээд шүүхийн бүх шүүгчдийн хурал хийдэг тохиолдол байдаг бөгөөд энэ нь гагцхүү Дээд шүүх Үндсэн хуулийн шүүх хоёр нь нэг байгаа улс орнуудад ийм загвар байдаг бөгөөд манай улсад Дээд шүүх, Үндсэн хуулийн цэц хоёр
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5