Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

283 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл зүйлийн 17.2 дахь хэсэгт “Хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийнх байна” гэж хуульчлан тогтоосон байна. Улсын Их Хурал ийнхүү хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийнх байхаар хуульчилснаар дараах үр дагаврыг үүсгэж, Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно” гэснийг зөрчсөн байна. Тухайлбал, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч нь “Монгол Улсын шүүхийн тухай хуульд Хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийнх байна гэж тогтоосон тул “нийт шүүгчдийн хуралдаан” гэдэг ойлголт байхгүй болж, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч дүгнэлт бичих болон гомдлыг Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэх хууль зүйн үндэслэл байхгүй болсон” гэж тайлбарлаж, улмаар хэргийн оролцогчдоос гаргасан “Улсын дээд шүүхийн иргэн эсхүл захиргааны хэргийн танхимын 5 шүүгч хууль бус шийдвэр гаргасан гэсэн үндэслэлээр хэргийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр гаргасан” гомдлыг хянах, улмаар Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж байна. Хэдийгээр хэргийн оролцогч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч гээд мэргэжлийн хуульч биш этгээдүүд нь үндэслэлгүй гомдол гаргах, Улсын дээд шүүх нийт шүүгчдийн хуралдаанаараа үндэслэл муутай гомдол хэлэлцэж, хэрэг маргааны шийдвэрлэлтийг удаашруулах зэрэг үр ашиггүй дагавар үүсгэж болзошгүй гэж үзэж байгаа юм бол ийм байдалд хүргэхгүй зохицуулалтыг хийж, харин үндэслэл бүхий гомдлыг заавал хэлэлцдэг байх зохицуулалт шаардлагатай юм. Харин Улсын Их Хурал Монгол Улсын шүүхийн тухай хуулийг шинэчлэн батлахдаа энэ зохицуулалтыг байхгүй болгож, ингэснээр ялангуяа Улсын дээд шүүх өөрийн хууль зөрчсөн шийдвэрийг өөрөө хүчингүй болгох эрх зүйн үндэслэлгүй болгож байна. Хэдийгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1761 дугаар зүйлийн 1761.1, 1761.2 дахь хэсэг, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэг нь хүчин төгөлдөр үйлчилсээр байгаа боловч Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт “Хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийнх байна” гэсэн тул аливаа гомдлыг хэлэлцэх нийт шүүгчдийн хуралдаан гэж байхгүй гэж тайлбарлаж байна.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5