274 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл тавигдах хуулийн шаардлага хангахгүй бол түүнийг албан тушаалаас нь чөлөөлөх нь эрх зүйт ёсны зарчим, төрийн алба хуульд захирагдах зарчимд нийцсэн шийдвэр болдог. 3. Шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны түвшинг тогтоох ажиллагаа нь тодорхой нэг шүүхийн шийдвэрийг хянаж үзэх, түүнийг хүчингүй болгоход чиглэгдээгүй тул шүүн таслах ажиллагаанд оролцож байгаа хэрэг биш юм. Иймд шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны түвшин тогтоох ажиллагаатай холбоотой Шүүхийн захиргааны тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим зүйл, заалт нь Үндсэн хуульд заасан шүүгч хараат бус байх, шүүгчийг хугацаагүй томилох зарчмыг зөрчөөгүй гэж үзэж байна.” гэсэн байна. Зургаа. Монголын шүүгчдийн холбоо Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: “1.Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаас үзвэл Шүүхийн ерөнхий зөвлөл нь шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах, шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхэд үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий шүүхийн захиргааны байгууллага юм. Үндсэн хууль, бусад хуульд заасан болзол, шаардлагыг хангаж, хуульд зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар томилогдсон шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны түвшинг тогтоох ажлыг зохион байгуулах, үнэлэх, уг үнэлгээ, дүгнэлтийг үндэслэн тухайн шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлөх эсэхийг Ерөнхий зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх, мэргэшлийн үнэлгээний үр дүнгээс хамааран шүүгчид нэмэгдэл олгох асуудлыг Шүүхийн ерөнхий зөвлөл хэрэгжүүлэхээр байгаа нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан Шүүхийн ерөнхий зөвлөлийн чиг үүрэг, зорилгод хамаарахгүй байна. 2. Холбоо нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт заасан шүүгчийг “ажлын ачаалал, бүтээмж, шийдвэрийн чанар” зэрэгтэй уялдсан нэмэгдэл авах эрхийг үгүйсгээгүй, харин уг баталгааг эдлүүлэхдээ “... мэргэшлийн үнэлгээний үр дүнгээс хамаарах”-аар нөхцөлдүүлсэн нь шүүгчийн хараат бус байдалд нөлөөлөхүйц гэж үзсэн болно. 3. Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана гэжээ.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5