Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

275 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Шүүгчийн ёс зүйн талаарх Банглорын зарчмуудад шүүгчийн хараат бус байдал нь иргэдийн шударга шүүхээр шүүлгэх үндсэн эрхийг хангах баталгаа мөн болох талаар тунхаглажээ. Шүүгчийн хараат бус байдал гэдэг нь шүүгч хэргийн оролцогч талуудаас хараат бус байхаас гадна гагцхүү хуульд захирагдан шүүн таслах ажиллагаа явуулах, албан үүргээ гүйцэтгэснийхээ төлөө бусдаас хараат байдалд орж болох аливаа зүй бус нөлөөллөөс ангид байх зэрэг өргөн ойлголт юм. Шүүгчийн хараат бус байдлын талаарх Үндсэн хуулийн агуулга, үзэл санаанаас үзвэл Шүүхийн захиргааны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4 дэх заалтад “... шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны түвшинг тогтоох үнэлгээний шалгуур үзүүлэлт, журмыг Мэргэшлийн хороотой хамтран боловсруулж, зохион байгуулах”, 23 дугаар зүйлийн 23.6.2 дахь заалтад “шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3-т заасан шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны түвшинг тогтоох ажлыг Ерөнхий зөвлөлийн удирдамжийн дагуу зохион байгуулж, үнэлгээ өгч, дүгнэлт гаргах”, мөн зүйлийн 23.7 дахь хэсэгт “... энэ хуулийн 23.6.2-т заасан үнэлгээ, дүгнэлт тухайн шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлөх эсэх асуудлыг Ерөнхий зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх үндэслэл болно.” гэсэн зүйл, хэсэг заалтууд нь шүүгчийн хараат бус байдлын талаар Үндсэн хуулийн үзэл баримтлалтай зөрчилдөхөөр байна.” гэжээ. Долоо. Иргэн Р.Очирбал Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны явцад өөрийн мэдээлэлд дурдсан холбогдох хуулийн заалт Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг зөрчсөн гэх шаардлагаасаа татгалзсан болно. ҮНДЭСЛЭЛ: 1. Шүүхийн захиргааны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4 дэх заалтад шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны түвшинг тогтоох үнэлгээний шалгуур үзүүлэлтийг Шүүхийн ерөнхий зөвлөл Шүүхийн мэргэшлийн хороотой хамтран боловсруулахаар; 23 дугаар зүйлийн 23.6.2 дахь заалтад Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3-т заасан шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны түвшинг тогтоох ажлыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн удирдамжийн дагуу зохион байгуулж, үнэлгээ өгч, дүгнэлт гаргахаар; мөн зүйлийн 23.7 дахь хэсэгт дээрх үнэлгээ, дүгнэлт нь хоёр жилийн хугацаанд хүчинтэй байж, тухайн шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлөх эсэх асуудлыг Шүүхийн ерөнхий

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5