273 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Тав. Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөл Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбарт: “1. Үндсэн хуульд заасан шүүгч хараат бус байх зарчмын нэг агуулга нь шүүгч албаны чиг үүргээ хэрэгжүүлэх мэргэжлийн хараат бус байдлыг өөрөө хангасан байх явдал юм. Өөрөөр хэлбэл, шүүгч мэргэжлийн хувьд тасралтгүй өөрийгөө боловсруулж, өсөн дэвшиж байх шаардлагатай. Хууль хэрэглэн хэрэг, маргаан шийдвэрлэж байгаа шүүгч мэргэжлийн хувьд хоцрогдох нь шийдвэр гаргахдаа мэдлэг, чадварын талаасаа бусдын нөлөөнд автах, гаргасан шийдвэрийг нь хэргийн оролцогч, олон нийт хүлээн зөвшөөрөхгүй байх зэргээр эргээд шүүгчийн хараат бус байх зарчимтай харшилдах сөрөг үр дагаврыг үүсгэдэг. Иймд шүүгч хараат бус байх зарчмыг Үндсэн хуульдаа бэхжүүлсэн дэлхийн улс орнууд шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагааг хараат бус байдлыг нь хөндөхгүйгээр үнэлэх арга хэрэгслүүдийг ашигладаг. Манай улс ч 2012 онд батлагдсан Шүүхийн тухай багц хууль тэр дундаа Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт Шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны түвшинг тогтоох ажиллагааны хууль зүйн үндсийг бүрдүүлсэн. Шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны түвшинг тогтоох ажиллагаа гэдэг нь шүүгчийн эрх зүйн мэдлэг, ур чадвар, шүүн таслах үйл ажиллагааг удирдах арга хэлбэр, шүүгчийн хандлага, гүйцэтгэлийг үнэлэх зэрэг шүүгчийн хувийн ур чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэрэгсэл юм. Уг арга хэрэгсэл нь шүүгчийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх, шүүн таслах ажиллагааны чанарыг сайжруулах, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх, шүүгчийн нийгэмд үзүүлж буй шударга ёсны үйлчилгээний чанар, хариуцлагыг дээшлүүлэх зорилготой. Иймээс Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэг нь Үндсэн хуульд заасан шүүгч хараат бус байх зарчмыг зөрчөөгүй, харин ч мэргэжлийн хараат бус байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн хэм хэмжээ юм. 2. Шүүгчийг хугацаагүй томилно гэдэг нь тухайн шүүгчийг зүй бус нөлөөллөөс хамгаалах эрх зүйн хамгаалалт болохоос бус мэргэжлийн ур чадваргүй нь нэгэнт тогтоогдсон шүүгчийг хамгаалах тогтолцоо биш юм. Шүүгч нь төрийн нэрийн өмнөөс хэрэг, маргаан таслан шийдвэрлэдэг, шударга ёсны буюу нийтийн үйлчилгээг үзүүлдэг нийтийн албан тушаалтны хувьд иргэд, олон нийтийн хяналтад байдаг бөгөөд хэрэв мэдлэг, чадварын хувьд тухайн албан тушаалтанд
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5