Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

272 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Иймд, эрх зүйт төр төлөвшсөн улсуудын жишгийг үзэхэд шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагааг үнэлж, дүгнэх үйл ажиллагаа нь өмнө дурдсанаар шүүгчийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор явагддаг бөгөөд хэрэв шүүгч тухайн үнэлгээнд хангалтгүй үнэлгээ авсан бол шүүгчийг сургалтад хамруулах, цаашид мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх үндэслэл болохоос шууд албан тушаалаас чөлөөлөх үндэслэл гэж үздэггүй, энэ нь мөн “шүүгчийн үнэлгээг өөрийнх нь эсрэг ашиглахыг хориглоно” гэсэн зарчимтай холбоотой. Гурав. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт “Шүүгч нь ажлын ачаалал, бүтээмж, шийдвэрийн чанар зэрэгтэй уялдсан нэмэгдэл авах бөгөөд уг нэмэгдэл нь энэ хуулийн 8.3-т заасан мэргэшлийн үнэлгээний үр дүнгээс хамаарах ба нэмэгдлийн хэмжээ үндсэн цалингийн 50 хувь хүртэл байна.” гэж зохицуулжээ. Шүүгчийн цалин хөлс, нэмэгдэл нь түүний хараат бус байдал, түүн дотроо эдийн засгийн хараат бус байдлыг хангах баталгаа байхын зэрэгцээ шүүгчийн албан тушаалыг эрхэлж буйн хувьд иргэний хязгаарлагдсан эрхийн нөхөн олговор гэж ойлгодог. Тиймээс шүүгчид тодорхой шалгуурын үндсэн дээр нэмэгдэл олгох нь зүйн хэрэг боловч “шийдвэрийн чанар”-тай уялдуулан нэмэгдэл олгох зохицуулалт нь эргэлзээтэй юм. Учир нь аливаа хэрэг, эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэж буй шүүгчийн нотлох баримтыг үнэлэх, эрх зүйн эх сурвалжийг сонгох, хэрэглэх, тайлбарлах нь түүний дотоод итгэл бөгөөд ялангуяа, нотлох баримт төдийлөн хангалтгүй, эргэлзээтэй, хуулийн зохицуулалт маргаан бүхий ээдрээтэй хэрэгт шат шатны шүүхийн шийдвэр өөрөөр гарах явдал байдаг. Энэ нь тухайн шүүхэд ажиллаж буй шүүгчдийн дотоод итгэл, эрх хэмжээтэй холбоотой асуудал болохоос доод шатны шүүхийн шүүгчийн шийдвэрийг илтэд буруутгах, улмаар нэмэгдлийг нь бууруулах үндэслэл байх нь зохимжгүй. Мөн Олон улсын шүүгч нарын холбооноос гарсан “Шүүгчийн түгээмэл дүрэм”-ийн 13 дугаар зүйлд “эдийн засгийн хувьд бие даасан байхын тулд шүүгч хангалттай урамшуулал авдаг байх ёстой. Шүүгчийн урамшуулал нь шүүгчийн ажлын үр дүнгээс хамаарах ёсгүй бөгөөд мөн шүүгчээр ажиллах хугацаанд багасгаж болохгүй” гэж тунхагласныг дурдах нь зүйтэй.” гэжээ.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5