Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

267 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хамтран боловсруулж, Монгол Улсын Ерөнхийлөгч батална”, мөн зүйлийн 8.2 дэх хэсэгт “Шүүхийн ерөнхий зөвлөл нь энэ хуулийн 8.1-д заасан журмыг тогтмол боловсронгуй болгох, шинэчлэх үүрэг хүлээнэ”, мөн зүйлийн 8.3 дэх хэсэгт “Шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагааны түвшинг гурваас таван жилд дүгнэх шалгуур үзүүлэлт, журмыг Шүүхийн ерөнхий зөвлөл Шүүхийн мэргэшлийн хороотой хамтран боловсруулж, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч батална”, 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт “Шүүгчийг Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд заасан үндэслэлээр албан тушаалаас нь чөлөөлж, огцруулна” гэсэн заалтууд нь Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Үндсэн хууль, шүүхийн тухай хуульд заасан үндэслэл, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу огцруулах, эсхүл хүсэлтээр нь чөлөөлөхөөс бусад тохиолдолд аль ч шатны шүүхийн шүүгчийг огцруулахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байна.” гэсэн агуулга бүхий мэдээлэл, гомдол гаргажээ. Гурав. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: “... 1. Шүүхийн захиргааны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4 дэх заалтад “шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх, шалгаруулах, шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны түвшинг тогтоох үнэлгээний шалгуур үзүүлэлт, журмыг Мэргэшлийн хороотой хамтран боловсруулж, зохион байгуулах” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлд заасан Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэн эрхийн хүрээнд хамаарах асуудлын талаарх нарийвчилсан зохицуулалт юм. Шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны үнэлгээг тогтоох нь шүүгчийн хараат бус байдалд халдах, шүүгчид нөлөөлөх зорилгыг агуулаагүй, уг заалтаар шүүгчийн хараат бус байдалд нөлөөлөх үйл ажиллагааг зөвшөөрсөн зүйл байхгүй байна. Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.6.2 дахь заалтад Шүүхийн мэргэшлийн хороо нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т заасан шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны түвшинг тогтоох ажлыг Ерөнхий зөвлөлийн удирдамжийн дагуу зохион байгуулж, үнэлгээ өгч, дүгнэлт гаргах бүрэн эрхтэй байхаар заасан нь шүүгчийн хараат бус байдлыг хөндөх, Мэргэшлийн хорооноос шүүгчийг захирах гэсэн агуулгыг илэрхийлээгүй байна. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны түвшинг тогтоох

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5