266 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Хоёр. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд оршин суугч, иргэн О.Баясгалан, Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороонд оршин суугч, иргэн Г.Нацагдорж нар Үндсэн хуулийн цэцэд хандаж: “Нэг. Шүүхийн захиргааны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4 дэх заалтад “шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх, шалгаруулах, шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны түвшинг тогтоох үнэлгээний шалгуур үзүүлэлт, журмыг Мэргэшлийн хороотой хамтран боловсруулж, зохион байгуулах”, 23 дугаар зүйлийн 23.6.2 дахь заалтад “Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3-т заасан шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны түвшинг тогтоох ажлыг Ерөнхий зөвлөлийн удирдамжийн дагуу зохион байгуулж, үнэлгээ өгч, дүгнэлт гаргах”, мөн зүйлийн 23.7 дахь хэсэгт “Энэ хуулийн 23.6.1-д заасан үнэлгээ нь хоёр жилийн хугацаанд хүчинтэй байх ба энэ хуулийн 23.6.2-т заасан үнэлгээ, дүгнэлт тухайн шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлөх эсэх асуудлыг Ерөнхий зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх үндэслэл болно.” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийн бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна. Үндсэн хуулийн үзэл санааг анхааран үзэхэд Шүүхийн ерөнхий зөвлөл нь шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүрийг биелүүлэх этгээд болохоос мэргэшлийн үйл ажиллагаанд хяналт тавьдаг шүүхийн шүүн таслах ажиллагаанд үнэлэлт өгөх этгээд биш байна. Шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны түвшинг тогтоох үнэлгээний шалгуур үзүүлэлт, журам гэсэн ойлголт байж болохгүй бөгөөд түүнийг тодорхойлсон түвшин, шалгуур гэсэн ойлголт нь шүүгч бие даан шийдвэр гаргах эрхийг хязгаарласан хэм хэмжээ тогтооно гэсэн үг. Хэрэв энэ хууль цаашид хэрэгжвэл шүүгч нь Шүүхийн ерөнхий зөвлөлөөс үйл ажиллагааны хувьд хараат этгээд болж хувирна. Хоёр. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 4-7 дугаар зүйлд заасан шүүгчид тавих болзол, шаардлагыг хангасан эсэхийг үнэлж дүгнэх, шалгаруулах журмыг Шүүхийн ерөнхий зөвлөл Шүүхийн мэргэшлийн хороотой
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5