268 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл журмыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч батлах журамтай. Хуульд заасан эрх олгогдсон этгээдийн гаргасан журамд зааснаар шүүгчийн мэргэшлийн түвшинг тогтоох нь шүүгчийг хараат, захиргаандаа оруулах бус харин шүүгчийн хувьд өөрийн мэдлэг, ур чадварын түвшинг танин мэдэх, дээшлүүлэх ач холбогдолтой, ингэснээрээ иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрхийн баталгаа улам нэмэгдэх ач холбогдолтой юм. Шүүгчийн мэргэшлийн түвшинг тогтоох нь түүний шүүн таслах ажиллагаанд хяналт тавих, хөндлөнгөөс оролцох асуудал бус, шүүн таслах ажиллагаатай холбоогүй үйл ажиллагаа юм. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлд зааснаар шүүгчийг албан тушаалд томилох, чөлөөлөх нь гагцхүү Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрх тул Шүүхийн захиргааны тухай хуулийн 23.7 дахь хэсэгт “Энэ хуулийн 23.6.1-д заасан үнэлгээ нь хоёр жилийн хугацаанд хүчинтэй байх ба энэ хуулийн 23.6.2-д заасан үнэлгээ, дүгнэлт тухайн шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлөх эсэх асуудлыг Ерөнхий зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх үндэслэл болно” гэж заасныг Шүүхийн ерөнхий зөвлөлийн зүгээс шүүн таслах ажиллагаанд оролцох, шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур болгох, өөрийн харьяалалд оруулах, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх эрх олгосон заалт гэж ойлгох боломжгүй юм. Хоёр. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлд зааснаар шүүгчид тавих шаардлагыг үнэлэх журмыг Шүүхийн ерөнхий зөвлөл Шүүхийн мэргэшлийн хороотой хамтран боловсруулах уг журмыг эцэслэн батлах субьект нь Монгол Улсын Ерөнхийлөгч байх, уг журмыг тогтмол боловсронгуй болгох, шинэчлэх үүргийг Шүүхийн ерөнхий зөвлөлд хүлээлгэсэн. Шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагааны түвшинг гурваас таван жилд дүгнэх шалгуур үзүүлэлт, журмыг Шүүхийн ерөнхий зөвлөл Шүүхийн мэргэшлийн хороотой хамтран боловсруулж, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч батлах агуулгатай заалтууд нь шүүгчийг Үндсэн хууль, Шүүхийн тухай хуульд зааснаас өөр үндэслэлээр огцруулах, чөлөөлөх үндэслэлийг бүрдүүлээгүй болно. Энэ ч утгаараа мөн хуулийн 18 дугаар зүйлд “шүүгчийн бүрэн эрх дуусгавар “болох үндэслэл”-ийг тодорхой заасан. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлээр тодорхойлсон “шүүхийн тухай хууль” биш гэж үзэх нь хуулийн агуулгыг үг үсэгт баригдан явцууруулан тайлбарлаж, Үндсэн хуулийн мөн чанар, үзэл баримтлал, агуулга зарчмыг алдагдуулсан явдал болох билээ. Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлд заасан “шүүхийн тухай хууль” гэдэг нь “Шүүхийн тухай хууль” гэсэн оноосон
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5