265 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.” гэсэн заалтыг зөрчсөн хэмээн үзэж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчдийг Улсын Их Хуралд танилцуулснаар, бусад шүүхийн шүүгчдийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосноор тус тус Ерөнхийлөгч томилно.” гэжээ. Энэ хэсэгт зааснаар шүүгчид нь хугацаагүй томилогддог албан тушаал байна. Гэтэл Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт “Шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагааны түвшинг гурваас таван жилд дүгнэх..”-ээр хуульчилж, улмаар Шүүхийн захиргааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэгт “... үнэлгээ, дүгнэлт тухайн шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлөх эсэх асуудлыг Ерөнхий зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх үндэслэл ...” байхаар тусгажээ. Өөрөөр хэлбэл, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүхийн захиргааны тухай хуульд зааснаар шүүгчийн албан тушаал нь мэргэшлийн үйл ажиллагааны түвшингээс хамаарч 3-5 жилийн хугацаатай байх бөгөөд ингэснээр Үндсэн хуулийн “... шүүгчийг хугацаагүй томилох тухай” агуулгаас ихээхэн зөрүүтэй, түүнийг зөрчсөн шинжтэй болжээ. Нөгөөтэйгүүр, Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “... эсхүл хүсэлтээр нь чөлөөлөхөөс бусад тохиолдолд аль ч шатны шүүхийн шүүгчийг огцруулахыг хориглоно” гэснийг Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Шүүхийн захиргааны тухай хуулийн холбогдох заалт зөрчжээ. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт “Шүүгчийг Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд заасан үндэслэлээр албан тушаалаас нь чөлөөлж, огцруулна”, 20 дугаар зүйлийн 20.4.1 дэх заалтад “Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд тусгайлан зааснаас өөр үндэслэлээр шүүгчийн бүрэн эрхийг хязгаарлахыг хориглоно”, 20.4.2 дахь заалтад “Шүүгчийн бүрэн эрхийг Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд зааснаас өөр үндэслэл, журмаар түдгэлзүүлэх, дуусгавар болгохыг хориглоно” хэмээн тус тус зааснаас үзэхэд Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаас өөр үндэслэлээр шүүгчийг чөлөөлж, огцруулах боломжгүй юм. Тиймээс Шүүхийн захиргааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсгийн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэсэн заалтыг зөрчсөн хэмээн үзэж байна.” гэсэн агуулгатай мэдээлэл, гомдол гаргасан байна.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5