264 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Нэг. Нийслэлийн Баянгол дүүргийн 13 дугаар хороонд оршин суугч, иргэн Р.Очирбал Үндсэн хуулийн цэцэд хандаж: “Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт “Шүүгч нь ажлын ачаалал, бүтээмж, шийдвэрийн чанар зэрэгтэй уялдсан нэмэгдэл авах бөгөөд уг нэмэгдэл нь энэ хуулийн 8.3 дахь хэсэгт заасан мэргэшлийн үнэлгээний үр дүнгээс хамаарах ба нэмэгдлийн хэмжээ үндсэн цалингийн 50 хувь хүртэл байна.”, Шүүхийн захиргааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6.2 дахь заалтад Шүүхийн мэргэшлийн хороо нь “Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3-т заасан шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны түвшинг тогтоох ажлыг Ерөнхий зөвлөлийн удирдамжийн дагуу зохион байгуулж, үнэлгээ өгч, дүгнэлт гаргах”, мөн зүйлийн 23.7 дахь хэсэгт “Энэ хуулийн ... 23.6.2-т заасан үнэлгээ, дүгнэлт тухайн шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлөх эсэх асуудлыг Ерөнхий зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх үндэслэл болно.” хэмээн тус тус хуульчилсан байна. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар шүүгчид нэмэгдэл олгох нь шүүгчийн хараат бусаар ажиллах эдийн засгийн баталгааг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой хэдий ч шүүгчийн гаргасан шийдвэрийн чанарыг үндэслэн нэмэгдэл олгох, эсхүл албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэх талаарх зохицуулалт нь Шүүгчийн хараат бус байдалд сөргөөр нөлөөлсөн Үндсэн хуулийн бус зохицуулалт болсон. Шүүгчийн мэдлэг, ур чадварыг сайжруулах замаар шүүхийн нийгмийн өмнө хүлээсэн үүргийг бүрэн дүүрэн хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх үндсэн зорилгын хүрээнд шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны түвшинг гурваас таван жилд дүгнэх зохицуулалтыг хуульчилсан хэмээн ойлгож байна. Гэтэл шүүгчийн мэргэшлийн үйл ажиллагааны түвшинг дүгнэх үйл ажиллагаанд шүүгчийн хэрэг, маргааныг шийдвэрлээд гаргасан шийдвэрийг хамаатуулж, улмаар шүүхийн шийдвэрийн чанарыг тогтоох боломжийг Үндсэн хуулиар эрх олгогдоогүй байгууллага, тодруулбал Шүүхийн мэргэшлийн хороонд олгосон нь Үндсэн хуульд бэхжигдсэн шүүхийн хараат бус, шүүгчийн бие даасан байх зарчмыг ноцтой зөрчсөн байна. Шүүхийн шийдвэрийн чанар гэсэн хөндлөнгийн дүгнэлтээс улбаалан эрх зүйт ёсны үзэл санаанд нийцүүлэн хуулийг чөлөөтэй хэрэглэх шүүгчийн эрх, өөрийн цэвэр тунгалаг итгэл үнэмшлээрээ асуудалд хандах хууль зүйн боломж хязгаарлагдах ёсгүй. Иймд Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсгийн “Шүүгч нь ... шийдвэрийн чанар зэрэгтэй уялдсан нэмэгдэл авах ...” гэсэн заалт нь
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5