245 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: “... Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсгийн “... Гомдлыг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь эцсийн шийдвэр байна.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй гэж үзэж дараах үндэслэлийг гаргаж байна: 1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт оруулсан өөрчлөлт нь төлбөр авагчийн бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхийг хамгаалахад чиглэсэн зохицуулалт бөгөөд энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ ... шударга ёс, ... тэгш байдал”-ын зарчимд нийцнэ гэж үзэж байна. 2. Хуулийн дээрх зохицуулалт нь Үндсэн хуулийн эрх зүйн харилцаа гэхээс илүүтэйгээр иргэний эрх зүй, тэр тусмаа бизнесийн эрх зүйн харилцаанд хамааралтай асуудал юм. Мөнгө бол цаг хугацааг үл хүлээх, эдийн засгийн эргэлтэд байнга орж байх ёстой эдийн засаг, бизнесийн “амин судас” бөгөөд цаг хугацаа алдахын хэрээр мөнгөний үнэ цэнэ, ашиг орлого алдагдаж байдаг. Төлбөр авагч, төлбөр төлөгчийн хооронд үүссэн үндсэн маргаан шүүхийн бүх шатаар хэлэлцэгдээд хэрэг нь эцэслэн шийдвэрлэгдсэн байтал шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн явцад дахин маргаан үүсгэж, шүүхийн бүх шатыг дамжих нь төлбөр авагчид шударга бус байдал үүсгэж, энэ нь эдийн засагт ч сөргөөр нөлөөлж байсан. 3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаа, түүний гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол дээд шатны албан тушаалтан буюу ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргах бөгөөд энэ нь уг маргааныг анхан журмаар хянан шийдвэрлэж байгаа гэж ойлгоно. Шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагаа нь онцлог зохицуулалттай болохын хувьд бусад улс орнуудад ч ийм төрлийн хялбаршуулсан зохицуулалт үйлчилдэг. 4. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Хүн эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ ... бусад хүний эрх, эрх чөлөөг хохироож ... болохгүй” гэж заасан. Төлбөр төлөгч шүүхээр эрхээ хамгаалуулах эрхтэй хэдий ч төлбөр авагчийн төлбөрөө төлүүлэх эрхийг хохироож болохгүй. 5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 34.3 дахь хэсэг нь гуравдагч этгээдийн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5