Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

244 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Гомдлыг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь эцсийн шийдвэр байна.” гэж өөрчлөн найруулжээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулга болон үзэл баримтлалд “Бизнес эрхлэгч иргэн, байгууллагын үйл ажиллагааг дэмжих нэг хөшүүрэг нь шийдвэр гүйцэтгэлийн замаар тэдний бусдаас авах авлагыг түргэн хугацаанд албадан гаргуулах явдал юм. Гэтэл өнөөгийн практикт шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа богино хугацаанд, үр нөлөөтэй хэрэгжих боломж хуулийн холбогдох зохицуулалтын улмаас хязгаарлагдмал байна.” хэмээн дурдаад “эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээнд хамруулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлтийг оруулахаар хуулийн төслийг боловсрууллаа.” гэжээ. Хэдийгээр улс орны эдийн засгийн байдал хүндрэлтэй, мөнгөний урсгал түгжигдмэл байгаа боловч зөвхөн эдийн засгийг эрчимжүүлэхийн тулд Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний үндсэн эрхийг хязгаарлаж болохгүй гэж үзэж байна. Бүхий л эрх зүйн харилцаанд хүн оролцож, бүх үйл ажиллагааг хүн гардан явуулдаг учраас ямагт алдаа мадаггүй шийдвэр гаргана гэдэг нь эргэлзээтэй бөгөөд энэхүү заалт хэвээр хадгалагдаад анхан шатны шүүхийн шийдвэр хууль бус болон хуулийг буруу хэрэглэж шийдвэрлэсэн тохиолдолд мөн Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт “... шударга шүүхээр шүүлгэх ... эрхтэй” гэж заасныг дамжмал байдлаар зөрчих бөгөөд цаашлаад Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлд заасан Монгол Улсын дээд шүүхийн эрхэд халдсан заалт юм. Учир нь Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад зааснаар Монгол Улсын дээд шүүх нь “Давж заалдах болон хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх” эрхийг хэрэгжүүлэхээр хуульчилжээ. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсгийн “... Гомдлыг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь эцсийн байна.” гэсэн нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт болон Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтыг зөрчсөн хэмээн үзэж байгаа тул асуудлыг хянан шийдвэрлэж, Үндсэн хууль зөрчсөн болохыг тогтоож өгнө үү.” гэжээ. Гурав. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин Үндсэн

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5