246 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл эрх хөндөгдсөн асуудлаарх гомдлыг шүүхээр хянан шийдвэрлэхэд хамаарахгүй.” гэж заасан нь бусад этгээдэд шүүхийн бүх шатаар маргаанаа эцэслэн шийдвэрлүүлэх боломж нээлттэй юм.” гэсэн байна. Дөрөв. Монгол Улсын дээд шүүхээс Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: “... Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 3 дугаар зүйлийн дагуу өөрчлөн найруулсан 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсгийн “... Гомдлыг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь эцсийн шийдвэр байна.” гэсэн хэсэг нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад заасан “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах ... шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах ... эрхтэй ...” гэсэн заалт болон Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ ... Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно.”, Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын “давж заалдах болон хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх ...” гэснийг хэрэгжүүлэх боломжгүй болгож байгаа нь өөрөө Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг агуулсан гэж үзэхээр байна ...” гэв. Тав. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газраас Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: “... Өмнө хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан эрх зүйн зохицуулалтаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны бүхий л үе шатанд гомдол гаргах боломжийг оролцогчид олгож, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг гүйцэтгэх явцад төлбөр төлөгчөөс санаатайгаар удаа дараа үндэслэлгүй нэхэмжлэлийг шүүхэд гарган, ажиллагаанд саад учруулах, шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангуулах нөхцөл боломжийг удаашруулж, төлбөр авагч иргэн, хуулийн этгээдийн хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэж байсан. Сүүлийн 3 жилд шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбогдуулан шүүхэд 275 гомдол нэхэмжлэл хянагдсан ба үүний 161 нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, маргаан хянан шийдвэрлэх хугацаанд буюу 1-3 жил хүртэл хугацаагаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлжээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5