243 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл шүүхээс хяналт тавих, түүний хяналтаас аливаа шүүхийн шийдвэр гадуур байж болохгүй үзэл санаа юм. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байвал гомдол гаргагч этгээд тус шийдвэрт давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй тул эрх нь сэргээгдэхгүй хэвээр үлдэх аюултай юм. Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын дээд шүүх бол шүүхийн дээд байгууллага мөн бөгөөд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гээд тус хэсгийн 2 дахь заалтад “давж заалдах болон хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх”, Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх ...” гэж зохицуулсан нь Монгол Улс шүүхийн нэгдмэл тогтолцоотой болохыг харуулах бөгөөд дагнасан шүүхийн үйл ажиллагаанд хяналт тавих бүрэн эрхийг Улсын дээд шүүхэд олгосон байна. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байхаар хуульчилсан нь нэгдүгээрт, Монгол Улсын дээд шүүхийн доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх бүрэн эрхэд халдаж, эрхээ хэрэгжүүлэх боломжийг хязгаарласан, хоёрдугаарт, Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх зарчмын гол агуулгыг зөрчиж байна. Иймд 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдөр батлагдсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсгийн “... Гомдлыг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь эцсийн шийдвэр байна.” гэсэн нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянан хэлэлцэж өгнө үү.” гэжээ. Хоёр. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны оршин суугч, иргэн Б.Бат-Эрдэнэ 2015 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд хандан дараах агуулга бүхий мэдээллийг гаргажээ. Үүнд: “Монгол Улсын Их Хурлаас 2014 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан байна. Энэ хуулиар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсгийг “Төлбөр авагч, төлбөр төлөгч нь шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаа, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөхгүй бол ажиллагаа явагдсан өдрөөс, уг ажиллагаа хэзээ, хаана явагдсаныг мэдээгүй бол өөрт мэдэгдсэн өдрөөс хойш гомдлоо долоо хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргана. Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж тогтоол гаргах бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл долоо хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5