237 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл улсуудад бол төрийн болон хууль хэрэгжүүлэх байгууллагуудын хүсэлтээр дээд шүүх нь тайлбар гаргадаг жишиг байдаг бөгөөд манай улсын хувьд 1960 оноос хойш Улсын дээд шүүхийн гаргасан тайлбаруудыг судлахад 80 гаруй хувь нь Улсын дээд шүүх өөрийн санаачлагаар тайлбар гаргасан байна. Дээд шүүх яагаад ийм абстракт тайлбар гаргаж болдоггүй вэ гэвэл нэгдүгээрт, шүүх нь иргэний буюу эрх ашиг нь хөндөгдсөн хэн нэгэн хүний гомдлоор шүүн таслах үйл ажиллагаа явуулдаг болохоос шүүх өөрийн идэвх санаачлагаар ийм шийдвэр гаргахыг хориглодог. Учир нь шүүх гэдэг утгаа алдахад хүрнэ. Хоёрдугаарт, Дээд шүүхийн хууль тайлбарлаж байгаа нь эрх зүйн маргаан байдаг учраас дээд шүүх хяналтаа хэрэгжүүлэхдээ эрх зүйн маргааныг шийдвэрлэх явцдаа тайлбар гаргадаг чиг үүргээсээ тусдаа хууль тайлбарлах гэдэг байдлаар чиг үүрэг авч болохгүй гэж үздэг байна. Гуравдугаарт, Дээд шүүх хэрэв абстракт тайлбар гаргаж байгаа тохиолдолд хариуцлагыг нь хэн хүлээх вэ гэсэн асуудал тавигддаг. Дээд шүүх нь шүүхийн нэгдсэн практик тогтоох зорилготойгоор тайлбар гаргах ёстой. Түүнээс хууль тогтоогч шиг бүх субъектэд үйлчлэх хэм хэмжээг тайлбарлах ёсгүй юм. Хууль хэрэглэх, хууль хэрэгжүүлэх, хууль тогтоох гэдэг бол хоорондоо зааг ялгаатай хуваарилагдсан ойлголт учир Улсын дээд шүүхээс Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг тодорхой хэрэг маргааныг шийдвэрлэх замаар гаргаж байгаа нь Үндсэн хуулийг зөрчөөгүй болно. Хууль тогтоогчид нь хуулиа илүү тодорхой, нарийвчилсан байдлаар гаргаж, Дээд шүүх нь уг хуулийг шүүхийн практикт нэг мөр ойлгон хэрэглэхэд чиглэсэн тайлбарыг тодорхой хэрэг, маргааныг шийдвэрлэх замаар гаргах нь Үндсэн хуулийн уг үзэл санааг зөв ойлгон хэрэгжүүлэхэд бүрнээ нийцэж байгаа тул Үндсэн хуулийн цэцийн эрхэм гишүүдээс энэ асуудлыг анхааран үзэж шийдвэрлэхийг хүсэж байна” гэжээ. ҮНДЭСЛЭЛ: 1. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтын Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах Улсын дээд шүүхийн бүрэн эрхийг хууль тогтоогч Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх заалтад хуульчлахдаа Улсын дээд шүүх зөвхөн тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх замаар гаргана
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5