236 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Зургаа. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: “... Нэг. Монгол Улсын Их Хурал Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 03 дугаар дүгнэлтийг 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдөр хэлэлцээд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх заалтад “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх замаар гаргах ...” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтад “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах;”, Тавин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын дээд шүүх Ерөнхий шүүгч, шүүгчдээс бүрдэнэ.” гэж заасныг зөрчсөн байна гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 03 дугаар дүгнэлтийн тухай Улсын Их Хурлын 71 дүгээр тогтоолыг баталсан. Үндсэн хуулийн үзэл баримтлал ёсоор Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах нь Улсын дээд шүүхийн бүрэн эрхийн асуудал юм. Хуулийн тайлбар бол аливаа хуулийн заалт буюу эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулсан харилцааг эрх зүйн ухамсар, хууль хэрэглээний үндсэн зарчим, зүй тогтолд тулгуурлан ийнхүү эрх зүйн актыг нэг мөр, зөв ойлгож хэрэглэх зорилгоор түүний агуулгыг тодорхойлох үйл ажиллагаа юм. Улсын дээд шүүхээс өмнө нь гаргаж байсан албан ёсны тайлбар нь хэм хэмжээний ба жишгийн буюу казуаль хэлбэрийн аль алинд нь хамаардаг байв. Улсын Их Хурлаас 2012 онд Монгол Улсын шүүхийн тухай хуулийг баталсан явдал нь шүүхийн институтыг бэхжүүлэх, үйл ажиллагааг боловсронгуй болгох, дэлхий нийтийн жишигт хүргэсэн алхам болсон. Ингэснээр Үндсэн хуулийн Хорьдугаар зүйлийн “... хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална.” гэсэн зохицуулалтыг улам бататгаж Улсын дээд шүүхээс гаргадаг албан ёсны тайлбар нь жишгийн казуаль шинжтэй байхаар хуульчилж өгсөн юм. Энэ талаар хийгдсэн судалгаанаас авч үзэхэд дэлхийн улс орнуудад дээд шүүх нь абстракт маягийн өөрийн санаачилгаар тайлбар хийдэг улс орон пост коммунист орнууд л байсан ба одоо Казахстан зэрэг цөөхөн улс үлдсэн бөгөөд бусад орнуудад дээд шүүх нь ингэж тайлбар хийхийг хориглодог байна. Харин дээд шүүх, Үндсэн хуулийн шүүх хоёр нь нэг байгаа
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5