238 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл гэсэн нь анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг маргааныг шийдвэрлэхэд хуулийг нэг мөр, зөв хэрэглэхтэй холбоотой асуудлаар гарсан саналыг үндэслэн тайлбар гаргах Улсын дээд шүүхийн бүрэн эрхийг явцууруулан хязгаарласан байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт Улсын дээд шүүхийн шийдвэр, Улсын дээд шүүхийн тайлбар гэсэн ойлголтыг тусад нь томьёолон хуульчилсан байх тул Улсын дээд шүүхээс хэрэг маргааныг хянан шийдвэрлэх замаар гаргасан шийдвэр нь шууд хуулийн албан ёсны тайлбар болохоор Монгол Улсын шүүхийн тухай хуульд тусгасан нь Үндсэн хуулийн үзэл баримтлал болон зохицуулалтад харшилж байна. 2. Монгол Улсын шүүхийн тухай хуулиар Улсын дээд шүүхээс хэрэг, маргааныг хянан шийдвэрлээд гаргасан шийдвэрийг хэрхэн албан ёсны тайлбар болгох журмыг тусгайлан зохицуулаагүйгээс үүдэн уг хуулийн холбогдох зохицуулалтын дагуу Улсын дээд шүүхийн аль нэг танхимаас гаргасан шийдвэр бүр хуулийн тайлбар болох нөхцөл бүрдэн, агуулгын хувьд зөрчилдсөн шийдвэр гарсан тохиолдолд хэрхэн шийдвэрлэх нь тодорхойгүй болж, Улсын дээд шүүхийн 3-5 шүүгчийн саналаар хуульд тайлбар хийх боломжийг бүрдүүлсэн гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 03 дугаар дүгнэлт үндэслэлтэй байна. 3. Монгол Улсын Их Хурлын 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 71 дүгээр тогтоолд Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 03 дугаар дүгнэлтийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөөгүй тухай үндэслэлээ заагаагүй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйл, Жаран зургадугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэг, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн заалтыг удирдлага болгон МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ТОГТООХ НЬ: 1. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх заалтад “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5