Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

222 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хуулийг тайлбарлахдаа зөвхөн тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх замаар тайлбарлаж болно гэж үздэг. Иймд дээр дурдсан шалтгаанаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн холбогдох заалт нь Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4/ дэх заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна. Хоёр. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ ... Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно. Улсын дээд шүүхийн тайлбар хуульд харшилбал хуулийг дагаж биелүүлнэ.” гэсэн нь тус хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4/ дэх заалттай логикийн уялдаатай болох талаар дараах дүгнэлтийг хийж байна. Улсын дээд шүүхийн шийдвэр ба тайлбарыг Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тусад нь авч үзжээ. Энэ нь Улсын дээд шүүхийн шийдвэр нь тодорхой хэрэг, маргааныг шийдвэрлэсэн эцсийн шийдвэр болон хуулийн албан ёсны тайлбар гэсэн хоёр чиг үүргийг гүйцэтгэж байгаатай холбоотой. Энэ хоёр чиг үүргийг гүйцэтгэхдээ үйлчлэлийн хувьд ялгаатай байх нь тодорхой байна. Улсын дээд шүүхийн шийдвэр нь тодорхой хэрэг, маргааныг шийдвэрлэсэн эцсийн шийдвэр болохын хувьд бүх шүүх, бусад этгээд заавал дагаж биелүүлэх үүрэг хүлээдэг ба хуульд нийцээгүй бол Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгодог. Харин Улсын дээд шүүхийн шийдвэр хуулийн албан ёсны тайлбар болохын хувьд бусад шатны шүүхээс хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ уг тайлбарыг зайлшгүй харгалзан үзэх ёстой байдаг. Гэсэн хэдий ч тухайн шатны шүүгч Үндсэн хуульд заасны дагуу Улсын дээд шүүхээс гаргасан хуулийн албан ёсны тайлбар хуульд харшилж байна гэж үзвэл хуулийг дагаж мөрдөх эрхтэй. Өөрөөр хэлбэл хуулийн албан ёсны тайлбар хуульд нийцэхгүй байвал шүүгч Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хуулийг дагаж мөрдөх ёстой. Ийнхүү хууль ба хуулийн албан ёсны тайлбар болох шүүхийн шийдвэр хоёр зөрчилдсөн тохиолдолд хуулийг хэрэглэдэг практик бусад улс орнуудад ч байна. Иймд Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалт нь Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4/ дэх заалттай логик уялдаатай байна. Гурав. Хамаарах эрх зүйн бүл, дотоодын эрх зүйн тогтолцооны онцлогоос хамааран Үндсэн хуулиас бусад хуулийг тайлбарлах субъект нь дэлхийн улс орнуудад харилцан адилгүй байна. Эх газрын эрх зүйн тогтолцооны онцлог нь төрөлжүүлэн эмхтгэсэн хууль тогтоомжийг

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5