Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

223 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл эрх зүйн анхдагч эх сурвалж хэмээн үзэж, судлаач, эрдэмтдийн үзэл сэтгэлгээ, судалгаа, бүтээлд тулгуурлан хуулийг тайлбарлаж, хөгжүүлж ирсэн бол Англо-Саксоны эрх зүйн тогтолцоотой улс орнуудын хувьд шүүхийн жишгийг анхдагч эх сурвалж хэмээн үзэж, шүүгч хуулийг тайлбарлаж ирсэн түүхтэй. Гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд эх газрын тогтолцоотой улсад шүүгч хуулийг тайлбарлах нь практикт хэвийн үзэгдэл болж, тодорхойгүй, хоёрдмол утгатай хуулийн зүйл, заалтыг тайлбарлах нь шүүгчийн үүрэг гэдгийг хүлээн зөвшөөрөх нийтлэг хандлага байна. Улс орнуудад шүүгч Үндсэн хуулиас бусад хуулийг тайлбарлахдаа дараах нийтлэг аргуудыг хэрэглэж байна. Хуулийг бичвэр, үг, өгүүлбэрийн шууд утга, хэл зүйн үүднээс тайлбарлах, адил төстэй харилцааг зохицуулж буй бусад хууль тогтоомжтой харьцуулах, хууль тогтоогчийн зорилгыг судлах, нийгэмд үзүүлэх сөрөг үр дагаврыг харгалзан үзэх, түүхэн хөгжлийн үүднээс тайлбарлах зэрэг аргыг голчлон хэрэглэж байна.” гэжээ. ҮНДЭСЛЭЛ: 1. Монгол Улсын Үндсэн хуульд Улсын дээд шүүх ямар замаар Үндсэн хуулиас бусад хуулийг тайлбарлахыг шууд заагаагүй боловч мөн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно. Улсын дээд шүүхийн тайлбар хуульд харшилбал хуулийг дагаж биелүүлнэ.” гэж заасан. Үүнээс үзэхэд Монгол Улсын Үндсэн хуульд Улсын дээд шүүхийн шийдвэр ба Улсын дээд шүүхийн тайлбар хэмээх ойлголтыг томъёолж, улмаар Улсын дээд шүүхээс хэргийн болон хэм хэмжээний тайлбар гаргах тухай үзэл санааг илэрхийлсэн байна. Иймд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх заалтад Улсын дээд шүүхээс зөвхөн хэрэг, маргааныг хянан шийдвэрлээд гаргасан шийдвэр шууд хуулийн албан ёсны тайлбар болохоор зохицуулсан нь энэ талаарх Үндсэн хуулийн үзэл баримтлал хийгээд зохицуулалтад үл нийцсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Монгол Улсын Үндсэн хуульд Улсын дээд шүүхийн тайлбар нь хуулийн агуулгатай зөрчилдсөн бол тайлбарыг баримтлахгүйгээр зөвхөн хуулийг баримтлахаар заасан бөгөөд тухайн тайлбараар хуулиас давсан хэм хэмжээ бий болгохгүй тул Улсын дээд шүүхээс хуулийн хэм хэмжээний тайлбар гаргах нь хууль тогтоох эрх мэдэлд халдана гэж үзэх үндэслэлгүй юм.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5