Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

219 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хянан шийдвэрлэх замаар” гэсэн нь Улсын дээд шүүхээс тайлбар гаргах тохиолдлыг илэрхийлсэн явдал бөгөөд тухайн хэрэг, маргаан талаасаа “казуаль”, харин албан ёсоор нийтлэгдсэнээр цаашид нийт шүүхийн хувьд заавал дагаж биелүүлэх хууль зүйн үр дагавар талаасаа “норматив” болно. Эндээс үзвэл хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх замаар Улсын дээд шүүхээс гаргаж байгаа албан ёсны тайлбар нь онол, эрх зүйн зохицуулалт, практикийн хувьд хуулийн албан ёсны тайлбарын хоёр төрөл болох казуаль, норматив шинжийг бүрэн агуулж байна. б) Хуулийн албан ёсны тайлбар гэсэн ойлголт нь социалист гэгдэж байсан улс орнуудын хууль зүйн шинжлэх ухаанд онолын хувьд боловсрогдсон ба 1990-ээд оны дунд үе хүртэл төрийн эрх барих төлөөлөгчдийн дээд байгууллага, түүний үйл ажиллагааны чөлөөт цагт тэргүүлэгчид нь түүнийг гаргадаг эрх зүйн зохицуулалт, практик байсан. Харин өнөө цагт постсоциалист зарим орнуудад энэ үзэл баримтлалын улбаа хадгалагдан үлдсэн боловч хуулийн тайлбарыг Дээд шүүх эсвэл Үндсэн хуулийн шүүх нь өгдөг эрх зүйн зохицуулалт үйлчилж байна. в) Гадаад улс орнуудын нийтлэг жишгээс үзвэл хуулийн бичвэр (зүйл, заалт)-ийг тайлбарлах явдал нь шүүхийн бие даасан чиг үүрэг бус гагцхүү хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх үйл ажиллагааны явцад хийгддэг. Дээрх баримтуудад тулгуурлан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх заалтын агуулга нь Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4/ дэх заалтын агуулгатай дүйцэж, бүрэн нийцэж байна гэсэн дүгнэлтийг шинжээч гаргасан. 2. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “... Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно. Улсын дээд шүүхийн тайлбар хуульд харшилбал хуулийг дагаж биелүүлнэ.” гэсэн бичвэрийн агуулга нь мөн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4/ дэх заалттай учир зүй /логик/-н уялдаатай байна. Шинжээчийн үндэслэсэн баримт: а) Улсын дээд шүүх өөрийн бүрэн эрхэд хамаарах хэрэг, маргааныг хянан хэлэлцэн хууль хэрэглэж шийдвэр гаргах бөгөөд тухайн шийдвэрт хуулийн албан ёсны тайлбар өгөгдөж болох ба

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5