Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

218 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Дөрөв. Маргааныг Цэцийн дунд суудлын хуралдаанд хэлэлцүүлэхээр бэлтгэх явцад дүгнэлт гаргах шинжээчээр доктор, дэд профессор Н.Гантулга болон доктор, дэд профессор Д.Гангабаатар нарыг тус тус томилон ажиллуулсан болно. Шинжээч доктор, дэд профессор Н.Гантулга Үндсэн хуулийн цэцэд дараах дүгнэлтийг гарган ирүүлсэн байна. Үүнд: “1. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх заалтын “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх замаар гаргах ...” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4/ дэх заалтын “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах;” гэсэн ойлголттой агуулгын хувьд бүрэн нийцэж байна. Шинжээчийн үндэслэсэн баримт: а) Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4/ дэх заалтаар Улсын дээд шүүхэд “албан ёсны тайлбар гаргах” бүрэн эрхийг олгохдоо ямар хэлбэрээр албан ёсны тайлбарыг гаргах талаар тусгайлан зохицуулаагүй (ийм заалт байхгүй) бөгөөд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх заалт нь Улсын дээд шүүхийн энэхүү бүрэн эрхийг хөндөөгүй, хязгаарлаагүй байна гэж үзэж байна. Онол, эрх зүйн учир холбогдлын үүднээс үзвэл хуулийн бичвэр (зүйл, заалтыг)-ийг тайлбарлах нь ямагт хэрэг, маргаанд оролцогчийн хүсэлтээр тодорхой факттай холбогдон хийгддэг болохоос бус шүүхийн хүсэл зориг, санаачлагаар энэ үйл ажиллагаа явагдаж, асуудал шийдвэрлэгддэггүй, энэ нь мөн чанарын хувьд боломжгүй. Тодруулбал, шүүх тодорхой факт нь хуулийн тухайн бичвэр (зүйл, заалтын)-ийн агуулга, үйлчлэлд хамрах эсэхийг л тогтоож өгдөг. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын шүүхийн тухай хуулиар бататгагдсан бүрэн эрхийн хүрээнд Улсын дээд шүүхээс гаргах албан ёсны тайлбарыг эрх зүйн зарим сургаалд ягштал нийцүүлэн “казуаль” эсхүл “норматив” хэмээн хатуу зааглан тусгайлан нэрлэж ялгах нь эрх зүйн зохицуулалт, хууль хэрэглээний хувьд боломжгүй. Учир нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх заалтад заасан “тодорхой хэрэг, маргааныг

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5