217 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Харин хуулийн тайлбарыг “Улсын дээд шүүхийн тогтоол” нэршилтэйгээр гаргаж байсан нь өмнө нь тогтоож ирсэн уламжлалттай салшгүй холбоотой билээ. Харин 2011 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс өнөөдрийг хүртэл хугацаанд Улсын дээд шүүхээс аливаа хуулийн зүйл, заалтыг нэг мөр ойлгохоор албан ёсны тайлбар гараагүй байна. Иймд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх заалтын “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх замаар гаргах” гэсэн нь Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна.” гэжээ. Гурав. Улсын дээд шүүхээс маргаантай холбогдуулан дараах агуулга бүхий тайлбарыг ирүүлсэн байна. Үүнд: “Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4/ дэх заалтад “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах;” гэж заасны дагуу иргэд, хуулийн этгээдээс хуулийн зүйл, заалтыг тайлбарлуулахаар Улсын дээд шүүхэд хандаж байгаа бөгөөд энэ тохиолдолд шүүхээс хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь заалтын хүрээнд хариу өгөхөөс өөрөөр шийдвэрлэх боломжгүй юм. Түүнчлэн Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх ... Улсын дээд шүүхийн тайлбар хуульд харшилбал хуулийг дагаж биелүүлнэ.”, Тавин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт " Улсын дээд шүүх Ерөнхий шүүгч, шүүгчдээс бүрдэнэ.” гэж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт “Хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийнх байна. ...” гэж тус тус зааснаас үзвэл, энэ зүйлийн 17.3.1 дэх заалтыг хэрэглэхэд хүндрэл учирч болзошгүй, тухайлбал маргааны гол нь хяналтын шатны шүүхийн тогтоол /5 шүүгчийн бүрэлдэхүүнтэй/, эсхүл Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны тогтоолын алийг нь албан ёсны тайлбар гэж үзэх асуудлаар ойлгомжгүй байдал үүсч болохоор байна. Гэтэл одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хяналтын шатны шүүхийн тогтоолтой хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй бөгөөд энэ асуудал нь Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцангаар ахлуулсан ажлын хэсгийн ажлын явцад ойлгомжтой, тодорхой болж нэг мөр шийдвэрлэгдэнэ гэж ойлгож байгаа болно.” гэжээ.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5