Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

210 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл ҮНДЭСЛЭЛ: 1. 1992 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Үндсэн хууль, бусад хуульд өөрөөр заагаагүй бол Улсын Их Хурлын нийт гишүүний дийлэнх олонхи нь хүрэлцэн ирснээр чуулганыг хүчинтэйд үзэж, чуулганд оролцсон нийт гишүүний олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ.” хэмээн хуульчилсан байсныг 2000 оны 12 дугаар сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр “Улсын Их Хурлын чуулганы болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ. ...” хэмээн өөрчлөн найруулсан байна. 2. “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 02 дугаар дүгнэлтийн тухай” Монгол Улсын Их Хурлын 2015 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 45 дугаар тогтоолоор “Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.10 дахь хэсэг; Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.7 дахь хэсэг; Хүний хөгжил сангийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэг; Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг нь Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсгийн заалтыг зөрчсөн байна” гэснийг хүлээн зөвшөөрсөн байна. Гэтэл Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтэд адил үндэслэлээр “Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5; Онц байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг нь Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсгийн заалтыг зөрчсөн байна” гэснийг хүлээн зөвшөөрөөгүй тухай үндэслэлээ Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хууль тогтоогч тогтоолдоо заагаагүй байна. 3. Онц байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Онц байдал зарлах тухай Улсын Их Хурлын шийдвэрийг чуулганы хуралдаанд оролцсон нийт гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар батална.”, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт “Анхдугаар чуулганаар энэ хуулийн 14.3.7-д заасан асуудлаар санал хураалт явуулж, нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн бол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн батална.” гэсний “... нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь ...” гэж хуульчлахдаа хууль

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5