Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2014-2016/

209 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл төлөөллийн ардчилал юм. Төлөөллийн ардчиллыг бүрэн хангасан сайн засаглалд иргэдийн итгэл өндөр байна. Нөгөөтэйгүүр Улсын Их Хурлаас батлан гаргаж байгаа аливаа шийдвэрийн легитим шинж буюу хууль ёсны хүлээн зөвшөөрөгдөх байдлыг нэмэгдүүлэх нь ард түмний язгуур эрх ашигтай шууд холбогдоно. Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 18 дахь заалтад Улсын Их Хурлын бүрэн эрхэд онц байдал зарлах эрх мэдлийг хамруулж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт онц байдал зарлах нөхцөл байдлыг тогтоосон, түүнчлэн мөн зүйлийн 4 дэх хэсэгт Улсын Их Хурлын бүрэн эрх, зохион байгуулалтын журмыг хуулиар тогтооно гэж заасан. Үндсэн хуульчилсан дээрх асуудлыг Улсын Их Хурал органик хуулиар тодруулан хуульчлахдаа түүнийг батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах горимыг тусгайлан заах нь Үндсэн хуулийн заалтад халдсан хэрэг бус харин Үндсэн хуулиар Улсын Их Хурлын бүрэн эрхэд онцгойлон хамааруулсан асуудлын эрх зүйн хамгаалалтыг бэхжүүлэн тогтоосон гэж үзэж байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд хуралдааны дэгийг хэлэлцэн батлах түүнчлэн Онц байдлын тухай хуульд онц байдал зарлах шийдвэр гаргах босгыг нэмэгдүүлэн тогтоохдоо Улсын Их Хурал хуралдааныхаа дэгийг тогтвортой мөрдөх, ялимгүй олонхийн саналаар дэгд өөрчлөлт оруулж, хуралдааныг гацаах, төрийн үйл ажиллагааг хэвийн тасралтгүй явуулах байдал алдагдахаас урьдчилан сэргийлэх, түүнчлэн Үндсэн хуулиар олгогдсон иргэнийхээ үндсэн эрх эрх чөлөөг хязгаарлах туйлын арга хэмжээ болсон онц байдал зарлаж, эрх зүйн онцгой дэглэмийг тогтоох шийдвэрийг ард түмний илүү өргөн оролцоотойгоор шийдвэрлэх нь иргэнийхээ эрхийг дээдлэх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, Үндсэн хуулийн зөрчлийг гаргуулахгүй байх баталгаа гэж үзсэн байна. Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 6 дахь заалтыг Улсын Их Хурал хууль тогтоох үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхдээ ард түмний язгуур эрх ашгийг хамгаалсан, Үндсэн хуулийн суурь үзэл санааг бэхжүүлсэн, төрийн үйл ажиллагаа тогтвортой байх, иргэний эрх чөлөөг зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх эрх зүйн хамгаалалтыг бэхжүүлэх агуулгаар, бүтээлчээр хандсаныг анхааран үзэж шийдвэрлэхийг Үндсэн хуулийн цэцийн эрхэм гишүүдээс хүсч байна.” гэжээ

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5