211 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл тогтоогч асуудлыг шийдвэрлэх саналын илүү өндөр босго тогтоосон байх бөгөөд энэ нь Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсгийн “Улсын Их Хурлын чуулганы болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ ...” гэсэн заалтыг зөрчсөн байна гэж тогтоосон Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 02 дугаар дүгнэлт үндэслэлтэй байна. 4. Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан байх бөгөөд тус хуулиар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6 дахь хэсгийн дугаарыг “19.7” болгон өөрчилсөн тул Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 02 дугаар дүгнэлтэд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн “19.6” дахь хэсэг гэснийг “19.7” гэж өөрчлөх нь зүйтэй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйл, Жаран зургадугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэг, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгийн заалтыг удирдлага болгон МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ТОГТООХ НЬ: 1. Онц байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Онц байдал зарлах тухай Улсын Их Хурлын шийдвэрийг чуулганы хуралдаанд оролцсон нийт гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар батална.”,Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт “Анхдугаар чуулганаар энэ хуулийн 14.3.7-д заасан асуудлаар санал хураалт явуулж, нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн бол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн батална.” гэсний “... нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь ...” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсгийн “Улсын Их Хурлын чуулганы болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ ...“ гэсэн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5