208 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ.” гэснийг зөрчсөн байна гэсэн Монгол Улсын Yндсэн хуулийн цэцийн 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсүгэй. 2. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэг “Анхдугаар чуулганаар энэ хуулийн 14.3.7-д заасан асуудлаар санал хураалт явуулж, нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн бол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн батална.” гэсний “... нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь ...” гэсэн нь, Онц байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг “Онц байдал зарлах тухай Улсын Их Хурлын шийдвэрийг чуулганы хуралдаанд оролцсон нийт гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар батална.” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсэг “Улсын Их Хурлын чуулганы болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ.” гэснийг зөрчсөн байна гэсэн Монгол Улсын Yндсэн хуулийн цэцийн 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй.” гэжээ. Тав. Монгол Улсын Их Хурлын даргын 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 115 дугаар захирамжаар Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд оролцох итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: “... Үндсэн хуулийн суурь үзэл санаа нийгмийн үнэт зүйлс байдаг. Үндсэн хуульд заасны дагуу Улсын Их Хурал нь төрийн эрх барих дээд байгууллага, төлөөллийн байгууллага мөн. Ард түмний хүсэл зоригийг илэрхийлж байгаа үндэсний аюулгүй байдал, эдийн засаг, улс төр, нийгмийн тогтвортой байдлыг хангах, нийтийн эрх ашиг, сонирхлыг хөндсөн тодорхой асуудлыг шийдвэрлэхдээ босго тавин шийдвэрлэхээр өөрийн хууль тогтоох бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэж ирсэн. Энэ нь Үндсэн хуулийн өөрийнх нь шударга ёсны зарчим, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх зарчим, төлөөллийн зарчим гэсэн үнэт зүйлээс нь урган гарч байгаа юм. Аливаа бүх шийдвэрт, тэр тусмаа үндэсний хэмжээний шийдвэр гаргахад сонирхогч иргэн бүрийн эрх ашиг, үнэ цэнийг нэг бүрчлэн тэгш харгалзан тусгах аргыг хүн төрөлхтөн одоогоор олоогүй хэдий ч ардчиллын дээд эрхэмнэл болсон энэ зорилгод алхам алхмаар ойртох арга замыг олсон нь
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5