450 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Нэг. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны оршин суугч, иргэн С.Баярмаа Үндсэн хуулийн цэцэд хандаж: “Ашигт малтмалын тухай хуульд 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр тус хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт “Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд болон Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө.”, 47.3 дахь хэсэгт “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр дараахь хэмжээтэй байна:” гээд 47.3.1 дэх заалтад “дотоодод борлуулж байгаа нүүрсний нөөц ашигласны төлбөр тухайн уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 2,5 хувьтай тэнцүү;”, 47.3.2 дахь заалтад “Энэ хуулийн 47.3.1-т зааснаас бусад төрлийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн доод хэмжээ нь тухайн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5,0 хувь, Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд тушаасан алтанд ногдох энэ хуулийн 47.5-д заасан нэмэлт төлбөрийн хэмжээ 0 хувьтай тэнцүү.”, 47.4 дэх хэсэгт “Тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч энэ хуулийн 47.3.2-т заасан хувь дээр мөн хуулийн 47.5д заасан хувийг нэмсэн дүнгээр тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулна.”, 47.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 47.4т заасан нэмэлт төлбөрийн хувийг дараахь байдлаар тодорхойлно:” гээд 47.5.11 дэх заалтад “Боловсруулаагүй нүүрсний тонн тутмын зах зээлийн үнийн түвшин /ам.доллараар/ 0-25 хүртэл бол 0 хувь, 25-50 хүртэл бол 1 хувь, 50-75 хүртэл бол 2 хувь, 75-100 хүртэл бол 3 хувь, 100-125 хүртэл бол 4 хувь, 125 ба түүнээс дээш бол 5 хувь,”, 47.5.12 дахь заалтад “Баяжуулсан нүүрс (хуурай болон нойтон аргаар технологийн боловсруулалт хийсэн)-ийн тонн тутмын зах зээлийн үнийн түвшин /ам.доллараар/ 0-100 хүртэл бол 0 хувь, 100-130 хүртэл бол 1 хувиар, 130-160 хүртэл бол 1.5 хувь, 160-190 хүртэл бол 2.0 хувиар, 190-210 хүртэл бол 2.5 хувиар, 210 ба түүнээс дээш бол 3 хувь,”, 47.5.13 дахь заалтад “Эцсийн бүтээгдэхүүн (хагас кокс, кокс, хий, шингэн түлш, нүүрс-химийн бүтээгдэхүүн)-ний тонн тутмын зах зээлийн үнийн түвшин /ам.доллараар/ 0-160 хүртэл бол 0 хувь, 160-190 хүртэл бол 0.5 хувь, 190-210 хүртэл бол 1 хувь, 210-240 хүртэл бол 1.5 хувь, 240270 хүртэл бол 2 хувь, 270 ба түүнээс дээш бол 2.5 хувь” гэж тус тус өөрчлөн найруулсан байна.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5