428 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 150-иас доошгүй хоногийн өмнө тогтооно.” гэж хуульчилжээ. Харин тус хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Нөхөн сонгуулийн санал авах өдөр нь жил бүрийн зургадугаар сарын сүүлийн Ням гараг болон аравдугаар сарын эхний Ням гараг байх ба улс даяар нэгдсэн журмаар явагдана.” хэмээн заасан боловч Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийн санал авах өдрийг зарлах шийдвэрийг хэзээ гаргах талаар уг хуульд тусгайлан хуульчлаагүй байна. Гэтэл сонгуулийн эрх зүй нь Үндсэн хуулийн эрх зүйн бусад институттэй харьцуулахад процессын хэм хэмжээ ихээр агуулдаг онцлогтой бөгөөд сонгуулийн үйл явцын үе шат бүрийн эхлэх, дуусгавар болох хугацааг нарийвчлан тогтоосон байхыг шаарддаг. Ийнхүү тогтоогоогүй тохиолдолд нийтийн эрх зүйн зарчмын дагуу ерөнхий зохицуулалтыг удирдлага болгох учиртай. Иймд уг зарчмын хүрээнд Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийн санал авах өдрийг санал авах өдрөөс 150-иас доошгүй хоногийн өмнө тогтоохоор байна. Үүнээс үзэхэд Монгол Улсын Их Хурал нь Сонгуулийн тухай хуулийн дээр дурдсан зохицуулалтыг зөрчиж, 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдөр 22 дугаар тогтоол гарган 148 хоногийн өмнө Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгуулийн санал авах өдрийг тогтоосон байна. Ийнхүү Улсын Их Хурлын 2019 оны 22 дугаар тогтоол нь холбогдох хуулийн заалтад үл нийцсэн байх тул Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. 5. Монгол Улсын Их Хурал 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 22 дугаар тогтоолоор Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарласан бөгөөд үүнтэй уялдуулан мөн өдрийн 23 дугаар тогтоолоороо тус сонгуулийг зохион байгуулахтай холбоотой зардлын хэмжээг тогтоож, уг зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Монгол Улсын Засгийн газарт даалгасан байна. Харин Сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.14 дэх заалтад Улсын Их Хурлын нөхөн сонгуулийн зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэхээр хуульчилжээ. Мөн Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5 дугаар зүйлд “Засгийн газрын тодорхой чиг үүрэг, зорилтыг санхүүжүүлэх зорилгоор улсын нэгдсэн төсвөөс төвлөрүүлсэн хөрөнгө, түүнчлэн уг арга хэмжээнд зориулан олгосон хандив, буцалтгүй тусламжийн орлогыг Засгийн газрын тусгай сан…” гэж тодорхойлоод, тус хуулийн 8 дугаар зүйлд “Засгийн газрын нөөц
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5