427 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл эрх нь хууль тогтоогчид байгаа” талаар тус тус тухайлан тусгаж Улсын Их Хуралд уламжилж байсан болно. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх үүргийг төр иргэнийхээ өмнө хүлээж байгаа юм. Гэтэл Монгол Улсын Их Хурал нь Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийг товлон зарлах шийдвэрийг 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдөр гаргахдаа Үндсэн хуульт ёс, ардчилсан эрх зүйт төрийн суурь үзэл баримтлалд нийцүүлэн Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх үүргийнхээ дагуу тухайн сонгуульд оролцох улс төрийн намын тэгш байдлыг хангах ёстой атал тэгш бус байдлыг бий болгосон, сонгогч, сонгогдогч иргэдэд үндэслэлгүй ялгаварлал бий болгосон сонгуулийн хуулийн хийдэл, дутагдлыг арилгахгүйгээр “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” 22 дугаар тогтоолыг батлан гаргажээ. Дээр дурдсан үндэслэл, нөхцөл байдлаас үзэхэд Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3 дахь хэсэг, түүнчлэн Монгол Улсын Их Хурал 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдөр “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” 22 дугаар тогтоол батлан гаргаснаар Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 10 дахь заалтад “... Аль нэгэн нам, олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах ...-ыг хориглоно. ...”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд ... төрийн байгууллагын бусад шийдвэр ... бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг зөрчиж, улмаар Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс, ... тэгш байдал, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад “... Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. ...” гэж заасныг зөрчигдөх нөхцөл бүрдүүлсэн байна. 4. Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 25ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт “Ээлжит сонгуулийн санал авах өдрийг санал авах өдрөөс
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5