323 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 154 дүгээр зүйлийн 154.1, 154.2 дахь хэсэгт зааснаар өмчлөгч өөрийн өмчлөлийн хөрөнгийг хэд хэдэн этгээдэд давхар барьцаалж болох бөгөөд энэ нөхцөлд барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нар нь барьцааны гэрээг байгуулсан дарааллын дагуу өөрсдийн шаардлагаа хангуулах эрхтэй байхаар хуульчилжээ. Мөн уг хуулийн 515 дугаар зүйлийн 515.2 дахь хэсэг, 535 дугаар зүйлд зааснаар өв хүлээн авсан өвлөгчид эсхүл холбогдох журмын дагуу өвийг шилжүүлэн авсан төрийн байгууллага нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан өвийн хэмжээгээр хувь тэнцүүлэн хариуцахаар зохицуулсан байна. Үүнээс үзэхэд өвлөгдөх эд хөрөнгө буюу өв барьцаанд байгаа нөхцөлд тухайн өвийг өвлөгч хүлээн авсан, эсхүл татгалзсан, улмаар өвлөх эрхийн гэрчилгээг өвлөгчид олгосон, холбогдох төрийн байгууллага өвийг шилжүүлэн авсан зэргээс үл хамааран барьцаалагч этгээд өөрийн шаардлагаа өвлөгчийн өвлөн авсан өвөөс хангуулах эрхийг хөндөхөөргүй байна. Гэтэл Нотариатын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 43 дугаар зүйлийн 43.6 дахь хэсэгт “Өвлөгдөх эд хөрөнгө барьцаанд байгаа нөхцөлд өвлөх эрхийн гэрчилгээг уг эд хөрөнгийг барьцаалсан байгууллагын зөвшөөрлийг үндэслэн өвлөгчид олгоно.” гэж зааж өвлөгдөх эд хөрөнгө буюу өв нь барьцаанд байгаа нөхцөлд өв хүлээн авагчид өвлөх эрхийн гэрчилгээг олгохдоо тухайн эд хөрөнгийг барьцаалсан байгууллагын зөвшөөрөл авахаар хуульчилсан байна. Үүнээс үзэхэд Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.6 дахь хэсэг нь өмчлөгчийн хүсэл зоригийн дагуу бусдаас хараат бусаар хэрэгжих өмчлөх, өв залгамжлуулах эрх, нөгөө талаас хөдлөх, үл хөдлөх хөрөнгийг гэрээслэл болон хуулийн дагуу өв залгамжлах эрхэд хязгаарлалт тогтоосноороо Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтад “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө ... өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. ...” гэж заасныг зөрчсөн гэж үзэхээр байна. Түүнчлэн уг зохицуулалт нь иргэний эрх зүйн тэгш эрхийн зарчмыг алдагдуулж, өвлөгдөх эд хөрөнгийг барьцаалсан байгууллагад давуу байдал бий болгосон байна. 3. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн өмчлөгч өөрийн өмчлөлийн барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгийг бусдын эзэмшил, өмчлөлд шилжүүлэхдээ үүрэг гүйцэтгүүлэгч, барьцаалагчийн зөвшөөрөл авсан байхыг шаардсан агуулга бүхий зохицуулалтын талаарх маргааныг хянан хэлэлцээд Монгол Улсын Үндсэн хуулийн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5