Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

322 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл биш юм. Энэ нь үүрэг гүйцэтгэгч, гүйцэтгүүлэгчийн хооронд гэрээний үндсэн дээр байгуулагдсан барьцаалбарын асуудал хөндөгдсөн үүргийн гүйцэтгэлийг хангах барьцаалагчийн ашиг сонирхолтой холбоотой хэрэглэгдэх зохицуулалт болохоос биш өвлөгчийн өмчлөх эрхийг хязгаарлах утгаар хэрэглэгдэхгүй болно. Нотариатын тухай хуульд зааснаар өв залгамжлах эрхийн гэрчилгээ олгох асуудал нь нотариатчийн эрхлэх үйлдлийн нэг төрөл бөгөөд өвлөх эрхийг баталгаажуулах үйлдэл юм. Хуульд зааснаар нотариатчаас гадна өвлөх эрхийн гэрчилгээг нотариатын үүрэг гүйцэтгэгч болох нотариатын үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хавсран эрхэлж байгаа сумын Засаг даргын Тамгын газрын дарга болон Монгол Улсын дипломат төлөөлөгч, консулын газар олгож болдог. Иймд Нотариатын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 43 дугаар зүйлийн 43.6 дахь хэсгийн “Өвлөгдөх эд хөрөнгө барьцаанд байгаа нөхцөлд өвлөх эрхийн гэрчилгээг уг эд хөрөнгийг барьцаалсан байгууллагын зөвшөөрлийг үндэслэн өвлөгчид олгоно.” гэж заасан нь Үндсэн хуулиар иргэдэд олгосон хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх эрхийг зөрчөөгүй гэсэн тайлбарыг уламжилж байна.” гэжээ. ҮНДЭСЛЭЛ: 1. Өмчлөх эрх нь өмчлөгчийн язгуур эрх учир иргэний өмчлөх, өв залгамжлуулах эд хөрөнгөд өмчлөгчийн хүсэл зоригийн эсрэг хөндлөнгөөс халдаж болохгүй. Энэхүү үзэл баримтлалын хүрээнд иргэний өмчлөх эрхийг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтаар хуульчлан баталгаажуулсан болно. 2. Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаалахаар зааж, эрх зүйн этгээдийн хооронд үүсэх эдийн болон эдийн бус баялагтай холбоотой харилцааг Иргэний хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хууль, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль зэргээр нарийвчлан зохицуулж байна. Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.3 дахь хэсэгт зааснаар барьцааны гэрээг бичгээр байгуулах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байхаар зохицуулж, мөн хуулийн

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5