Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

298 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ нь: 1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол дараахь хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй: 18.1.1.энэ хуулийн 6.2.1, 6.2.2-т заасан шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жил; 18.1.2.Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 6.2.3-т заасан шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 жил; 18.1.3.энэ хуулийн 6.2.4, 6.2.5-д заасан шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 жил; 18.1.4.энэ хуулийн 6.2.6-д заасан шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 2 жил.”; 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол дараахь хугацаа өнгөрсөн тохиолдолд захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй: 124.1.1. энэ хуулийн 6.3.1, 6.3.3, 6.3.4-т заасан шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 жил; 124.1.2.энэ хуулийн 6.3.2-т заасан шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан.” гэж заасан нь Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална.”, Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, ...”, Арван ес дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.”, Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, ... бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг тус тус зөрчөөгүй байна.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5