Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

263 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл байхад баталсан Улсын Их Хурлын 62 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг ... эрхэлсэн ажил, албан тушаал, ... боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. ...”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад “... Төрийн байгууллагад ... сонгогдох эрхтэй. ...”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх ...”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд ... төрийн байгууллагын бусад шийдвэр ... бүрнээ нийцсэн байвал зохино.” гэсэн заалтыг зөрчсөн, Үндсэн хуульд нийцээгүй шийдвэр болсон гэж үзэж байна.” гэжээ. Гурав. Уг маргаанд холбогдуулан Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцангаас Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Монгол Улсын Их Хурлын 2018 оны 62 дугаар тогтоолыг Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Сонгуулийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийг үндэслэн баталсан. Уг тогтоол нөхөн сонгуулийг эхлэх өдөр болон санал авах ажиллагааг явуулах өдрийг тогтоосон хоёр заалттай бөгөөд тухайн сонгуульд нэр дэвшүүлэхэд тавигдах шаардлагын талаар тусгайлан зааж төрийн албан хаагчийн эрхийг хязгаарласан заалт уг тогтоолд байхгүй юм. Иргэдийн өргөдөл, мэдээлэлд дурдсан Сонгуулийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.5 дахь хэсэгт төрийн албан хаагч сонгуульд нэр дэвшүүлэхэд тавигдах шаардлагыг заахдаа “... Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ...” гэж заасан бөгөөд “сонгуулийн жил” гэсэн нэр томъёог хэрэглэсэн байна. “Сонгуулийн жил” гэж мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалтад зааснаар дөрвөн жил тутам явагдах ээлжит сонгуулийн жилийг ойлгоно. Мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь хэсэгт зааснаар сонгууль нь ээлжит, ээлжит бус, нөхөн, дахин гэсэн төрлүүдтэй байх бөгөөд “Ээлжит сонгууль гэж Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2, Гучдугаар зүйлийн 2, Тавин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасны дагуу дөрвөн жил тутам явагдах сонгуулийг хэлнэ.” гэж заажээ. Одоо бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа Улсын Их Хурал нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан дөрвөн жил тутам явагдах сонгуулийн үр дүнд байгуулагдсан бөгөөд 2016 онд явагдсан

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5