225 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Гурав. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: “1. Шүүхийн шийдвэр болон гүйцэтгэх баримт бичигт заасан төлбөр төлөгчийн хөрөнгө албадан дуудлага худалдааны журмаар худалдан борлогдоогүй тохиолдолд гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангаж, төлбөр авагчийн төлбөрийг барагдуулах зорилгоор төлбөр авагчид худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөрт санал болгох шаардлага үүсэх бөгөөд энэхүү ажиллагааг дээрх хуулийн 73 дугаар зүйлд заасны дагуу явуулж, үр дүнг нь мөн хуулийн 31.1.2 дахь заалтыг үндэслэн шийдвэрлэхээр хуульчилсан. Шүүхийн шийдвэр болон гүйцэтгэх баримт бичигт заасан хөрөнгө, түүнчлэн зарим шаардлагатай тохиолдолд төлбөр төлөгчийн бүхий л хөрөнгөд ажиллагаа явуулсны үндсэн дээр санал болгосон хөрөнгийг төлбөр авагч авахаас татгалзах нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй болгох төдийгүй төлбөр төлөгчийн боломжийг хаах, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа олон жил үргэлжлэх, мөн хугацаагаар эргээд төлбөр авагчийн хохирлыг барагдуулах, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэхгүй байх нөхцөлийг үүсгэхээр байна. Төлбөр авагчийн хувьд хууль ёсны эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн нь тогтоогдож, уг зөрчигдсөн эрхийг нь сэргээхээр заавал биелэгдвэл зохих хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсан гэдэг утгаараа шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад эрхийг нь хамгаалах гол оролцогч хэдий ч нөгөө талд нь Монгол Улсын Үндсэн хуулиар эрх, ашиг сонирхол нь хамгаалагдсан, албадлагын шинжтэй арга хэмжээний үйлчлэлд өртөж байгаа төлбөр төлөгчийн эрх ашиг мөн байгаа гэдгийг анхаарч үзэх зайлшгүй шаардлагатай юм. Мэдээлэл гаргагчийн мэдээлэлд дурдсанчлан Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад “... бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх ... эрхтэй.” гэж заасан нь төлбөр авагчид төлбөр төлөгчийн хөрөнгөөс өөрт таалагдсан, дурын хөрөнгийг сонгож төлбөрт гаргуулах эрхийг олгосон заалт гэж үзэхгүй байна. Шийдвэр гүйцэтгэгчээс төлбөр төлөгчийн эрхийг хангаж, хохирлыг барагдуулахаар хуульд заасан бүх ажиллагааг хийж гүйцэтгэж, төлбөр төлөгчөөс өөр хөрөнгө байхгүй байгааг баталсан байхад төлбөр авагч санал болгосон хөрөнгийг авахгүй байх нь
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5